Порто клуб аваргуудын лигийг өнжинө

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Порто клуб аваргуудын лигийг өнжинө

Порто клуб аваргуудын лигийг өнжинө

Европын хөлбөмбөгийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолтууд үргэлжилж байна. Аваргуудын лигт шууд оролцох 26 клуб дээр урьдчилсан шатаар дамжих 6 эрхийн төлөө Европын бусад улсын багууд өрсөлдөж байгаа.

Урьд шөнө аваргуудын лигийн урьдчилсан шатны 3-р шатны тоглолт болж плэй-оффт өрсөлдөх 12 багийн нэрс тодорсон. Эдгээр тоглолтуудаас хэд хэдэн сонирхолтой тоглолтууд болсон бөгөөд Швейцарын Базел, Шотландын Селтик, Португалын Порто клубууд өрсөлдөгч багууддаа хожигдож энэ жилийн аваргуудын лигт өрсөлдөх боломжгүй болов. Өнгөрсөн улирал аваргуудын лигийн дунд шөвөгт шалгарч байсан аваргуудын лигийн хошой цомын эзэн Португалын Порто клуб Оросын Краснадор клубтэй тоглож 2 тоглолтын нийлбэр дүнгээр 3-3 харьцаатай тэнцээд, талбайдаа олон гоол алдсан үзүүлэлтээр тэмцээнээс хасагдсан.

Аваргуудын лигийн плэй-оффын тоглолт энэ сарын 20 болон 27-д болно. Аваргуудын лигийн плэй-оффын сугалаа гараад байна.

  • Динамо Загреб (Хорват) – Росенборг (Норвеги)
  • Клуж (Румын) – Славиа Прага (Чех)
  • Янг Бойс (Швейцар) – Ред Стар Белград (Серби)
  • АПОЭЛ (Кипр) – Аякс (Нидерланд)
  • ЛАСК (Австри) – Брюгге (Бельги)
  • Олимпиакос (Грек) – Краснодар (Орос)

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж