Түүх, соёлын үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх гэж байжээ | News.MN

Түүх, соёлын үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх гэж байжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Түүх, соёлын үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх гэж байжээ

Түүх, соёлын үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх гэж байжээ

Монгол Улсын иргэн 24 нэр төрлийн түүх, соёлын үнэт дурсгалт зүйл байж болох эд зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.

Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд 2019 оны наймдугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын галт тэргээр зорчиж явсан Монгол Улсын иргэн М хөөрөг, гуутай бурхан, суумал бурхан гэх мэт 24 нэр төрлийн түүх, соёлын үнэт дурсгалт зүйл байж болох эд зүйлсийг гялгар уутанд боож, хүнсний зүйлсээр далдлан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлжээ.

Одоогийн байдлаар сум дундын прокурорт харъяалал тогтоолгон шалгуулахаар шилжүүлсэн байгаа аж.

Эх сурвалж: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

BOLD 2019-08-14 66.181.179.134

YAMAR TUUHIIN UNET ED BAIHAV DEE NARAN TUULIIN BARAA L BNA

Avatar

зочин 2019-08-14 203.91.115.43

Гаалийн байцаагчид татвараа төлөөгүй болохоор баригдаж байгам даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж