“Их Хурд” уралдаан тав дахь жилдээ

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

“Их Хурд” уралдаан тав дахь жилдээ

Гурван жил тутамд нэг удаа зохион байгуулдаг Монголын шигмэл хурдан морьдын “Их хурд” уралдаан тав дахь удаагаа боллоо. Их холын аймгуудаас зориуд зорьж ирсэн нь ховор боловч Баян-Өлгийгөөс бусад бүх аймгийн уяачдын төлөөлөл энэ уралдаанд оролцжээ. Морьдын хувьд төв, зүүн бүүс нутгийн үнэхээр шигшмэл хурдан нь цугларсан байв. Уралдааныг азарга, их насны ангиллаар хийсэн.

“Их хурд-5” уралдааны айргийн тавын цуваа:

Азарга нас:
1.    Дорнод аймгийн Баяндум сумын харьяат П.Цэвэгмидийн “Тайж” халтар
2.    Улаанбаатар хотын ХУД-ийн харьяат А.Отгонбаярын “Хилэн” хар
3.    Төв аймгийн Баян сумын уугуул Х.Цогтсайханы “Сүмбэн” зээрд
4.    Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат О.Тагарваагийнх “Далай” зээрд
5.    Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул Д.Мөнхдэлгэрийн Халтар

Их нас:
1.    Төв аймгийн Лүн сумын уугуул Б.Баасанбазарын Хонгор
2.    Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын М.Эрхэмбаярын Хонгор
3.    Завхан аймгийн Яруу сумын харьяат Ц.Баянжаргалын Халтар
4.    Ховд аймгийн Дуут сумын уугуул Б.Даваанямын Хар халзан
5.    Ховд аймгийн Дарви сумын харьяат Б.Мөнхтөрийн Хээр

Саяхан болтол Сүхбаатар аймгийн морьд их хурдалж байсан бол сүүлийн үед эртний алдарт “Тайж” угшлын адууны морьд сайхан хурдалж байна. Өнгөрсөн жил Улсын наадамд түрүүлсэн дэлгэр хээр морь, энэ “Их Хурд”-д түрүүлсэн “Тайж” хээр азарга, мөн тавд давхисан Мөнхдэлгэрийн Халтар азарга гээд цөм “Тайж” адууны угшилтай юм. Энэ угшлын адууны цөм нь өдгөө Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд байна.

“Их хурд”-д тавд давхисан хээр энэ жил 19 настай морь юм. Мөн Хэнмэдэхийн Хар гэдэг улс, бүсэд олон түрүүлж, айрагдсан  мөн л 19 настай хөгшин морь бөгөөд таван “Их хурд”-д дараалан оролцож байгаа энэ хурдан буян 17-д орлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж