Стивен Бигунийг АНУ-аас ОХУ-д суух Элчин сайдаар томилно

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Стивен Бигунийг АНУ-аас ОХУ-д суух Элчин сайдаар томилно

Стивен Бигунийг АНУ-аас ОХУ-д суух Элчин сайдаар томилно

“Reuters” агентлаг өнгөрсөн Даваа гаригт “Хойд Солонгостой цөмийн зэвсгийн асуудлаар яриа хэлэлцээ хийж, хүчин чармайлт гаргаж байгаа, дипломатч Стивен Бигуныг АНУ-аас ОХУ-д суух дараагийн Элчин сайдаар томилохоор хэлэлцэж байна” гэж мэдээлжээ.

Цагаан ордны албаны хүн “Трамп АНУ-аас ОХУ-д суух Элчин сайдад Хойд Солонгос дахь тусгай төлөөлөгч Бигунийн нэрийг дэвшүүлсэн” гэж мэдэгдсэнийг Баасан гаригт “Vox news” уламжилсан байна.

Бигун өнгөрсөн хоёрдугаар сард Ханой хотод болсон Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг Хойд Солонгост амжилттай зохион байгуулжээ. Мөн хоёр орны удирдагчид зургадугаар сарын сүүлчээр дахин уулзаж, хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон ч амжилт олоогүй билээ.

Хэрэв Стивен Бигун Москвад суух Элчин сайдаар томилогдвол Трампын бодлогын тэргүүлэх чиглэл болох Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзахыг ятгах зорилготой хэлэлцээг үргэлжлүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэх юм байна.

Төрийн департаментаас өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл гаргахдаа “Өдгөө Москвад суугаа Элчин сайд Жон Хантсман хоёр жил тус албан тушаалыг хашиж буй бөгөөд энэ оны аравдугаар сард огцорч, Юта мужийн захирагчийн албан тушаалд нэр дэвшихээр төлөвлөж байна” гэжээ.

Өдгөө 56 настай Бигун нь Мичиганы их сургуулийн улс төрийн шинжлэх ухаан болон орос хэлний ангийг дүүргэж, 1992-1994 онд Москва дахь Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан аж. Тэрбээр АНУ, Оросын ашгийн бус эдийн засгийн хөгжлийн сангийн удирдах зөвлөлд ажиллаж байжээ.

Э.УНДРАХ
Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж