ЭМД-аар Д вирусийн шинжилгээнд хамрагддаг болно

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

ЭМД-аар Д вирусийн шинжилгээнд хамрагддаг болно

ЭМД-аар Д вирусийн шинжилгээнд хамрагддаг болно

Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэд  өрх, сумын эмнэлэгтээ элэгний B,С вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдаж буй. Вирус илэрсэн тохиолдолд итгэмжлэгдсэн 22 лабораторид тоолуулах боломжтой.  Тэгвэл нэмж элэгний Д вирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдах боломжтой болсон талаарх мэдээлэл цахим орчинд түгээд байна. Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодруулахад “Элэгний В вирустэй хүмүүс Д буюу дельта вирусийн шинжилгээг өгдөг. Хэрэв В вирус илэрсэн тохиолдолд Д вирусын илрүүлэг шинжилгээнд заавал хамрагдах ёстой. Энэ төрлийн шинжилгээг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд оруулахаар судалж, хөөцөлдөж байна. Ойрын хугацаанд эрүүл мэндийн даатгалаар Д вирусын илрүүлэг шинжилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлнэ” гэлээ.

Монгол Улсын  нийт хүн амын 40 орчим хувь нь элэгний B,C вирусын халдвартай гэх статистик бий. Элэгний өвчлөл, элэгний хорт хавдрыг бууруулахаар Засгийн газар 2017 оноос “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2017 онд 40-65, 2018 онд 15-39 насны хүн амд үе шаттайгаар хепатитын В, С вирусын халдварыг илрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Мөн өрх, сум, дүүргийн харьяа эмнэлгүүдэд илрүүлэг шинжилгээг авдаг болсон юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж