Эрчүүд 40 нас хүрч байж, төлөвшдөг | News.MN

Эрчүүд 40 нас хүрч байж, төлөвшдөг

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Эрчүүд 40 нас хүрч байж, төлөвшдөг

Эрчүүд 40 нас хүрч байж, төлөвшдөг

Эрчүүд яг хүүхэд шиг, тэд хэзээ ч том болдоггүй гэлцдэг. Тэд видео тоглоомоороо тоглох дуртайгаас гадна өвдсөн үедээ яг л бяцхан жаал шиг болж хувирдаг. Гомдоллож, элдэв зүйлс нэхэж, яг л үхэх гэж буй мэтээр аашилна. Харин эмэгтэйчүүдийн хувьд, эсрэгээрээ бөгөөд ялангуяа эхчүүд өвдөж байсан ч шүд зуун, үр хүүхдээ асардаг хүмүүс. Гэвч эрэгтэй хүмүүс гэдэс нь хальт базлах төдийд л баашлан хэвтэж, бантан, эм зөөлгөдөг хэмээн ярьцгаадаг билээ.

Тэгвэл энэ талаарх сонирхолтой судалгаа гарчээ. Оксфордын их сургуулийн судлаачид эрэгтэй, эмэгтэй хүний төлөвшил, хөгжлийн ялгааг судалжээ.

Судлаачдын үзэж буйгаар, тархи боловсрох үйл явц нь насанд хүрэх хүртлээ үргэлжлэх удаан хугацааны нарийн бүтцийн хөгжил юм гэжээ.

Эрэгтэй хүний төлөвшил удаан явагддаг

Судлаачид MRI ашиглан 4-өөс 40 насны 121 хүний тархины хөгжилд судалгаа хийжээ. Ингэхдээ тэд оролцогчдын хүйс, насны онцлогоор нь судалсан байна. Үр дүнд нь эрэгтэй болон эмэгтэй хүний тархи өдөр тутмын амьдралдаа адилхан чадвартай байдаг ч эрчүүдийн тархи эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад урт удаан хугацааны хөгжлийн явцдаа саатдаг гэжээ.

Энэ саатал нь 40 орчим жил үргэлжилдэг гэнэ.

Иймээс эрчүүд насанд хүрч, төлөвшихдөө эмэгтэйчүүдтэй харьцуулахад урт удаан хугацаа шаардагддаг ажээ.

Харин эмэгтэйчүүдийн хувьд тархины хөгжил нь хурдацтай явагддаг ажээ. Өөрөөр хэлбэл, тэд эрт төлөвшдөг гэнэ.

Энэхүү судалгааг хийсэн Мексикийн эрдэмтэн Эдуардо Калитто, хэлэхдээ эрчүүдийн тархи эмэгтэйчүүдийнхээс том байдаг ч, эмэгтэй хүний тархи ихэвчлэн илүү сайн үр ашгийг харуулдаг бөгөөд хэд хэдэн талаараа илүү хурц байдаг гэв.

Судлаачийн үзэж байгаагаар энэ нь дааврын ялгаагаас үүдэлтэй гэв.

А.АНИР

Эх сурвалж: en.thelaughbible.net

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-14 202.9.42.241

юу үнэн энэ үнэн

Avatar

Зочин 2019-08-14 206.116.134.204

tegnee ter yag tegj taarna

Avatar

Зочин 2019-08-14 64.119.18.220

ҮНЭН БАЙХ ӨӨ . ЭРТХЭН ТӨЛӨВШВӨЛ ЗҮГЭЭР ЮМ ДАА .

Avatar

Зочин 2019-08-14 122.201.20.194

tiim bhaa. bi odoo 29 tei mashin tsugluulah hobby toi bolood bgaa. bas RC ntreer togloj

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж