Газар чөлөөлөх ажил үргэлжилж байна | News.MN

Газар чөлөөлөх ажил үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Газар чөлөөлөх ажил үргэлжилж байна

Газар чөлөөлөх ажил үргэлжилж байна

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын 2019 оны А/688 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд 198 байршилд газар чөлөөлөх ажил хийхээр тусгагдсан.

Уг 198 байршлын газарт Баянгол дүүрэгт 39, Баянзүрх дүүрэгт 41, Сүхбаатар дүүрэгт 26, Сонгинохайрхан дүүрэгт 41, Хан-Уул дүүрэгт 24, Чингэлтэй дүүрэгт 27 байршил багтаж байгаа юм.

Нийслэлийн Газар зохион байгуулах албанаас өнөөдрийн байдлаар бүх байршлын газрын газар эзэмшигчдэд газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлснээс 4 байршлын газрыг эзэмшигч иргэн, аж ахуй нэгж нь өөрсдөө чөлөөлсөн бол 20 байршлын газарт албадан буулгалт хийж нийт 24 байршлын явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөөд байна.

Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 3, Сонгинохайрхан дүүрэгт 2, Баянгол дүүрэгт 2 байршлын газарт газар чөлөөллөө. Цаашид бүх дүүрэгт газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж иргэдийн эрүүл, аюулгүй орчин нөхцөлд амьдрах эрхийг ханган ажиллаж байна гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-08-14 66.181.183.142

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАА АМЖИЛТ ХҮСЬЕ ЗӨВХӨН УРАГШАА.

Avatar

Ард 2019-08-14 202.179.31.23

Юун хүн явах газар чөлөөлөх вэ, вагзалын арын ТОСА төв чинь авто зам дээрээ худалдаа хийж байгаа шүү дээ, худлаа л ярьж байгаа юм … очоод хараарай, явган хүнийг нь тэнд барьж байгаа барилга нь шахаад авто зам дээр гаргасан байгаа хэ, ха … сайхан донгодох юм аа … уран донгоддог нь хэн бэ. баянгол уу, хот уу

Avatar

Зочин 2019-08-14 122.201.22.167

БЗД-н 25-р хорооны 95-р байрлуу ордог гардаг хэсэгт 2 талаас нь барилга шахаж бариад явган хүн явах замгүй болгоод бна.одоохон л арга хэмжээ авмаар бх юм.

Avatar

Зочин 2019-08-14 59.153.112.197

Hurdan hii 11 r horoololr duuren graj kontener d bn. Boon jorlon

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж