Сүү ХК санхүү, үйл ажиллагааны тайлангаа нээлттэй танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Сүү ХК санхүү, үйл ажиллагааны тайлангаа нээлттэй танилцууллаа

Сүү ХК санхүү, үйл ажиллагааны тайлангаа нээлттэй танилцууллаа

Монголын Хөрөнгийн Биржийн 1-р ангилалд бүртгэлтэй Сүү ХК 2019 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа 8-р сарын 13-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа. 2019 оны эхний хагаст Сүү ХК үйл ажиллагаагаа сайжруулах, оновчлох, шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх, нийгмийн хариуцлагын олон талт ажлууд болон үйлдвэрийн их засварын ажлуудыг шаргуу гүйцэтгэлээ. Тайлант хугацаанд хүрсэн үр дүнг 2018 оны эхний хагас жилийн мөн үетэй харьцуулан танилцуулахад:

  • Бэлтгэн нийлүүлэгчдээс 8,35 сая литр буюу 9,1 тэрбум төгрөгийн сүү татан авч сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ. Энэ нь өмнөх оны эхний хагас жилтэй харьцуулахад сүү бэлтгэлийн биет дүн 4%, мөнгөн дүн 3%-ийн өсөлт үзүүлсэн үзүүлэлт юм.
  • Борлуулалтын биет дүн 14,8 мянган тонн бүтээгдэхүүн буюу 8%-ийн, цэвэр борлуулалт 36,5 тэрбум төгрөг буюу 5%-ийн өсөлт үзүүлсэн ба цэвэр ашиг 4,19 тэрбум буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 71%-ийн өсөлт үзүүлсэн амжилттай байна.
  • 2019 оны эхний хагас жилийн томоохон хөрөнгө оруулалтыг танилцуулбал: PET савлагааны шугамд 5,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 100% хийж гүйцэтгэв. Парк шинэчлэлийн хүрээнд борлуулалтын 3, сүү бэлтгэлийн 7 автомашинд нийт 920 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийв. ERP буюу байгууллагын нөөц төлөвлөлтийн систем нэвтрүүлэх ажлын хүрээнд 88 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.
  • PET шугамаар орчин үеийн хэрэглэгчдийн амьдралын хэв маягт тохиромжтой, авч явахад авсаархан савлагаатай, 290гр болон 870гр-ын савлагаа бүхий цөцгийтэй, хад жимс, гүзээлзгэнэ жимстэй “Амтлаг” брэндийн тараг үйлдвэрлэн, зах зээлд амжилттай нэвтрүүллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж