Сүүлийн үеийн загварын чиг хандлага хэн нэгнийг өндөр нам, жин, гадаад төрхөөр нь ялгахаа больж аль болох хүн бүхэнд хүртээмжтэй байхыг эрмэлздэг болсон. Өндөр, туранхай эмэгтэйчүүд загварлаг харагддаг гэсэн ойлголт аль хэдийн ард хоцорсон билээ. Хуримын даашинзны хувьд ч адил. Хуримын даашинзны загвар харахаар дандаа л өндөр гуалиг эмэгтэйчүүд өмссөн байдаг шүү дээ. Тэгвэл энэ удаад сонголтоо хийж амжаагүй байгаа удахгүй хуримаа хийх мяраалаг эмэгтэйчүүдэд санаа өгөх даашинзуудыг онцоллоо. Хуримын даашинз өмссөн эмэгтэй болгон үзэсгэлэнтэй харагддаг гэдгийг дараах зургууд нотолно. Тэдэнд мөр гарсан, сиси хормойтой, загасан хормойтой, ханцуйтай, ханцуйгүй, бариу сул гээд бүхий л загварууд гайхалтай сайхан зохиж байгаа биз.
Холбоотой мэдээ