НОСК: Түрээсийн байранд орсон эсэхээ эндээс үзээрэй | News.MN

НОСК: Түрээсийн байранд орсон эсэхээ эндээс үзээрэй

НОСК: Түрээсийн байранд орсон эсэхээ эндээс үзээрэй

НОСК: Түрээсийн байранд орсон эсэхээ эндээс үзээрэй

“Буянт-ухаа 2″ 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалтыг өнгөрөгч долоо хоногт зохион байгуулж дууссан. Одоо шаардлага хангасан иргэдэд мэдээлж, 3-5 хоногийн хугацаанд бичиг баримтаа өөрийн биеэр авч ирэхийг шаардах ажлыг эхлүүлж байгаа талаар өчигдөр бид мэдээлсэн.

Тэгвэл өнөөдрөөс /2019.08.14/ эхлэн цахим бүртгэлд бүртгүүлж, шаардлага ханган эрэмбэлэгдсэн иргэдийн мэдээллийг нийслэлийн Орон сууцны корпорацийн цахим сайтад байршуулаад байна.

Ингэхдээ цахим бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээллийг Авлигатай тэмцэх газраас наймдугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн 01/6402 дугаар зөвлөмжийн дагуу иргэний хувийн нууцад хамаарахаас бусад мэдээлэл /өөрийн нэр, эцэг/ эхийн нэр, бүртгэлийн дугаар/-ийг зорилтот бүлгийн ангилал бүрээр нийтэлж байгааг нийслэлийн Орон сууцны корпорациас мэдээлжээ.

Цахим бүртгэлд тэнцсэн иргэд бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу бичиг баримтаа бүрдүүлэн наймдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 23-ны хороонд тав хоногийн хугацаанд Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн “Мишээл” болон “Дүнжингарав”-ын салбаруудад авч очих гэнэ. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад иргэд өөрийн биеэр авчирч өгөхийг мэргэжилтнүүд сануулсан байна.

Хэрэв заасан хугацаанд материалаа бүрдүүлэн авчирч өгөөгүй, дутуу материал болон хуурамч материал авчран өгсөн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасан дараагийн иргэн эрэмбийн дагуу орохыг анхааруулжээ. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтийн дагуу шаардлага хангасан эсэхээ шалгахыг хүсвэл https://nosk.ub.gov.mn/#/system/khuselt вэб сайтад хандана уу.

А.СҮРЭН               

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Aagii 2019-08-14 175.115.205.109

Vzej bolhgvi bna.Yaj nersee harhuu?.Sait ni bolhgvi bba.!!!!.

Avatar

fuck fuck 2019-08-14 203.254.158.57

yaj haraad bgn jhumuusee site ni ch bolohgui yamr ch holbogdoh hariu ch bhgu baliar zawaan yumnuud ingej btal gadaadad bga humuus yaj ooriin bier ochij yumaa ughuu bodlogo bolowsruuldag humuus ni why iim yum hiideg yum be
buh zuil internet ashiglaad busad uls orond shudraga zow hiiged web site aa sain ajilluulaad bolood bhd manaid l yumnuud dandaa buruu tiishee ergej bhiin
yamarch ajil dandaa awilgal hahuul tanil fuck yumaa neeree

Avatar

Цэцэндулам 2019-08-14 49.0.184.30

https://nosk.ub.gov.mn/#/system/khuselt сэн эсэхээ яаж үзэх вэ энэ сайтаар орохоор бүртгэсэн мэдээлэл гарч ирээд жагсаалтын нэрс гарч ирэхгүй байна .

Avatar

ariuntuya 2019-08-14 66.181.161.34

Yuch garahgvi bn yaaj vzeh weee

Avatar

Зочин 2019-08-14 185.165.241.76

umhii l****n site n ajilhaa bolitson bugd hudlaa

Avatar

Зочин 2019-08-14 49.0.213.103

Сонгуулийн шоу шүү дээ мунхагууд минээ

Avatar

baagii 2019-08-14 64.119.16.15

yu ch garahgui bna shdee

Avatar

Зочин 2019-08-14 202.9.44.11

Naad sait chine burtgel dyyshch haagdsan gesen bna.

Avatar

НОСК Сүхбаатар захиралд баяр хүргэе 2019-08-14 176.10.99.200

НОСК захирал Сүхбаатар маш ил тод, шуурхай, сайн зохион байгууллаа. Ийм байвал иргэд ч хардаад байхгүй шүү. ТОСК дээр байхад бөөн авилгал байсан. Хичээнгүй гэж нөхөр баахан мөнгө нэхээд гэдийгээд суучихдаг байсан гэсэн. Өгснийг нь оруулдаг, мөнгөө өгөөгүйг нь нэг шалтаг хэлээд л хасдаг маш будлиантай байсан шүү. НОСК харин ч дэвшил гаргалаа сайн байна.

Avatar

Зочин 2019-08-14 202.126.89.206

Yag unen

Avatar

иргэн Б 2019-08-14 77.111.247.137

тэнцсэн гэж гарч ирэх ёстой юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж