Сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог тохирч чадахгүй байна | News.MN

Сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог тохирч чадахгүй байна

Сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог тохирч чадахгүй байна

Сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог тохирч чадахгүй байна

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг УИХ дээр ид өрнөж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналуудыг МАН хүлээж авах эсэх, зарим саналыг нэгтгэх зэрэг зөвшилцлийн ажлын хэсэг байгуулсан. Тэгвэл МАН-ын бүлэг өчигдөр зөвшилцлийн ажлын хэсгийн дүгнэлтийг сонссон байна. Зөвшилцлийн ажлын хэсгийн хүрээнд Ерөнхийлөгчийн хэд хэдэн саналыг хүлээж авахгүй байх, зарим саналуудыг нэгтгэж, ерөнхийдөө зөвшилцөлд хүрээд буй.

ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ДАХИН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАВ

Зөвшилцлийн ажлын хэсгийн саналуудыг МАН-ын бүлэг хоёр өдөр хэлэлцээд дахин Ерөнхийлөгчтэй уулзаж, зөвшилцөхөөр болсон юм. Учир нь УИХ-ын гишүүдийн тоог нэмж, 108 болгох, сонгуулийн тогтолцоо болон парламентын хугацаа болох УИХ-ын дарга, дэд даргыг таван жилээр сонгох зэрэг саналуудыг МАН-ын бүлэг дэмжих боломжгүй гэж үзсэн байна. Ялангуяа гишүүдийн тоог 108 болгох саналыг бүлгийн гишүүд дэмжихгүй байгаа бөгөөд одоогийн 76 гэдэг хувилбар хангалттай гэж үзжээ.

Харин сонгуулийн тогтолцоо  болон гишүүдийн тооны хувьд МАН хөндөх заалт оруулж ирээгүй ч  Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийг мажоритар болон пропорциональ тогтолцоогоор явуулна гэж Үндсэн хуульд зааж өгөх ёстой гэсэн саналыг оруулж ирсэн. Олонхийн бүлэг энэхүү саналыг нь дэмжих боломжгүй гэж үзсэн байна. Тодруулбал,

МАН: УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

ЕРӨНХИЙЛӨГЧ: УИХ-ын сонгуулийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мажоритор болон пропорциональ тогтолцоогоор явуулна. Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэний сонгох эрхэд хууль бус аргаар нөлөөлөх буюу саад учруулах оролдлого, хуйвалдааныг Үндсэн хуулийн 3.1, 2 дахь хэсэгт халдсан гэмт хэрэг гэж үзнэ. УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.

Энэ хүрээнд өчигдөр Зөвшилцлийн ажлын хэсгийн гишүүд болон МАН-ын бүлгийн дарга Х.Тогтохсүрэн, С.Бямбацогт, Ө.Энхтүвшин нарын төлөөлөл Ерөнхийлөгчтэй уулзсан байна.

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫГ ХОЁРДУГААР ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ДАРАА ШИЙДНЭ

Ардчилсан намын зөвлөлөөс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн, батлахдаа заавал ард нийтийн санал асуулгаар батлах ёстой гэдэг саналыг гаргаад буй. Хэрэв ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тогтоолыг яаралтай чуулганаар хэлэлцэн батлахгүй бол Ардчилсан намын зөвлөл хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Мөн үүнтэй холбоотойгоор УИХ-ын даргад “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх” УИХ-ын тогтоолыг наймдугаар сарын 6-нд өргөн барьсан. Тиймээс АН-ын зүгээс ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тогтоолыг нь яаралтай чуулганаар хэлэлцэхгүй бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байсан.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбаттай уулзаж, хариу, тайлбар өглөө.  Тэрбээр, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар явуулах албан бичгийг Ардчилсан намын зөвлөлөөс ирүүлсэн. Энэ албан бичигтэй танилцаж, Үндсэн хуулийн журмын тухай хуульд заасны дагуу Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг хийсний дараа ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийдвэрлэнэ гэсэн хууль, журамтай. Энэ хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөд оруулах санал, ажлын хэсэг, зөвшилцөх ажлын хэсгүүд ажиллаж байна. Ажлын хэсгүүдийн зөвшилцөл, байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанд идэвхтэй оролцохыг Ардчилсан намын зөвлөлөөс хүсч байна” гэлээ.

Тиймээс Ерөнхийлөгчтэй уулзсан зөвшилцлийн ажлын хэсгийн гишүүд өнөөдөр МАН-ын бүлэгт дахин мэдээлэл өгснөөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг байнгын хороо, чуулганаар хэлэлцэх эсэх нь тодорхой болох юм.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-14 64.119.22.21

Сонгуулийн тогтолцоог сонгуулийн хуулиар тогтоох нь зөв, харин УИХ-ын гишүүдийн тоог нэмэх ямар ч шаардлагө байхгүй! Ер нь гол асуудал ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН ТОМТЛГООНД ЕРӨНХИЙЛӨГЧ, УЛС ТӨРЧИД ОРОЛЦДОГИЙГ Л БОЛИУЛАХ ЁСТОЙ! тэгж байж хараат бус, бие даасан шүүх буй болно!

Avatar

Иргэг 2019-08-14 64.119.22.21

ҮХ-Д СОНГУУЛИЙН АЛЬ НЭГ ТОГТОЛЦООГ ЗААХ ХЭРЭГГҮЙ. ХАРИН ЗАРЧМЫГ ИЛҮҮ ТОДОРХОЙ БОЛГОЖ, ИРГЭН ТӨРИЙН ТӨЛӨӨЛЛӨӨ ӨӨРӨӨ, ШУУД СОНГОХ ЗАРЧМЫГ БАТАЛГААЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ. ПРОПОРЦИОНАЛ, ХОЛИМОГ ТОГТОЛЦООГ ХАТУУ ХОРИГЛОЖ НАМУУДЫН ЛУЙВРЫГ ТАСЛАН ЗОГСООХ ЁСТОЙ !!!

Avatar

ЗОЧИН 2019-08-14 202.131.233.190

СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ ХОЛИМОГ БУЮУ МОЖАРИТОР, ПРОПОРЦИОНОЛ ГЭЖ ТӨГС ЗААЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ, ЭНЭ БОЛ ҮХ-ИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ЦӨМ НЬ, АМИН СҮНС НЬ МӨН, ҮҮНГҮЙ БОЛ НААД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ЧИНЬ ЯМАРЧ АЧ ХОЛБОГДОЛГҮЙ ЗҮЙЛ БОЛНО.

Avatar

Зочин 2019-08-14 103.26.195.54

Улс бүрийн парламентийн гишүүдийн тоог хүн амын тоотой нь харьцуулсан судалгааг доорхи линкээр орж сонирхоно уу.

https://en.m.wikipedia.org/wiki/List_of_legislatures_by_number_of_members?fbclid=IwAR2BL-weiy9kMNe-3UjpN7LrHK1t50NrvFUsuyMfOxtBlpFtslPz-OJbDjM

Avatar

Зочин 2019-08-14 103.26.195.54

УИХ-ын нэг гишүүнд 42784 иргэн оногдож байгаа нь боломжийн үзүүлэлт юм байна. 108 гишүүнтэй болоод манай парламент илүү сайн ажиллана гэдэг юу л бол? Харин ирэх 2020 оны сонгуулиар луйварчин, хулгайчуудын тоо нь л нэмэгдэх байх…

Жишээлбэл
Хятад улсад 1 гишүүнд 454,930 иргэн
Европын холбоо 1 гишүүнд 656,527 иргэн
ОХУлс 1 гишүүнд 231,283 иргэн
Казахстан 1 гишүүнд 116,551 иргэн

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: 1 сарын өмнөх миний санал ийм байжээ 2019-08-14 122.201.24.4

АН ГАНЦХАН САНАЛ ДЭЭР Л ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ БАЙГАА.Тэр нь сонгуулийн холимог тогтолцоо. Бусад нь дайвар бүтээгдэхүүн гэдэг шиг дайвар асуудлууд.АН-ынхан үнэнээ шууд хэлж чадахгүй байгаа. Яагаад гэвэл, ард иргэд УИХ-ын гишүүнээ шууд сонгохыг АН дэмжихгүй байгаа юм байна гэж хэлүүлнэ гэж айгаад байгаа юм.МАН-ынхан дотор Даваасүрэнгээс эхлээд холимог тогтолцоог эсэргүүцэгчид олон. Гол маргаан энэ дээр л өрнөнө.Манай улс төрчид ч ҮЛ ҮЗЭГДЭХ БАГТАЙ ДАА.Наанаа нэг юм яриад цаанаа өөр юм тооцно.

Avatar

zochin 2019-08-14 150.129.140.111

сэтгүүлч дуучин бөх уяач казиночин а******н хулгайч нараар үндсэн хуулиа оролдуулбал энэ улс сөнөхийн цондон. Харж байгаарай нуухын нь авах гээд нүдийг нь сохлов гээчийн үлгэрээр дордуулсан долоо биш дордуулсан 70 хууль болно доо. Зөрчлийн хууль гэж нэг дордсон хууль ёстой нэг алж байнаа 20 пиздагийн баталсан хууль

Avatar

манхан 2019-08-14 202.9.43.185

1.108 хэрэгггүй ээ. 76 байхад хангалттай.
2.намын нэрээр их хуралд хэзээ ч шургалахгүй шүү. тойргоос гарах нэр хнүдгүй новшнууд намын нэрээр орох санаатай бас.
3.таван жил биш ээ. 4 жил хаваасаг.
4.бушуухан наад үндсэн хуулиа батлаад өгөөч ээ

Avatar

Зочин 2019-08-14 66.181.161.41

Эд нар маш буруу, аюултай төсөл бэлдэж байна!!! Хэрхэвч зөвшөөрч болохгүй!!! Парламентаа 2 танхимтай болгох ганц л гарц байна!!!

Avatar

Зочин 2019-08-14 202.21.108.156

76 хүний 50 нь хууль батлахад суудаггүй. 20 хүн л хууль батлаад гаргадаг бол УИХ -д 20 хүн байхад л хангалттай биш үү. Тэртээ тэргүй худалдагдахдаа тулбал 76 байсан ч 20-ийг нь худалдаад авчихад хүссэн хуулиа гаргуулж чадаж байгаа бол 76 хүний хэрэгч алга. Засгийн газар цэвэр их хурлаас биш сонгогдвол 20 хүн хуулин дээрээ хангалттай биш үү. Хуулиа дандаа 100 % -иар батлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-08-14 43.250.125.252

Энэ улс хөгжиж, цэцгэлэх нь өнгөрлөө. 76 үмбүүнүүдтэй зогсонги байдалдаа байх хувь тавилантай улс юм байна. Яаж ч бодсон УИХ гишүүдийн тоог 125 болгох ёстой байсан юм. Юм мэдэхгүй хар оркууд цөөхөн хэдэн хулгайч нарт хайраа зарлаад байх юм

Avatar

Зочин 2019-08-14 124.158.111.6

76 нөхрөө яая гэж байж 108 суврагаар юу хийх вэ? Шулуухан хэлэхэд 9 хүн байхад л хангалттай улс орныг улс шиг хөгжүүлж ард түмнээ хүн шиг амьдруулаад явж байсан юм.

Avatar

Zochin 2019-08-14 202.9.43.212

108 arai dendenee

Avatar

Зочин 2019-08-14 112.72.12.6

108 намын нэрээр гарах 5 жил гэж огт байхгүй шүү олон түмэн минь

Avatar

Зочин 2019-08-14 202.126.89.9

ЖДҮчид Үндсэн хуульд халдах эрхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж