Дархан-Улаанбаатарын зам хугацаандаа ашиглалтад орох уу? | News.MN

Дархан-Улаанбаатарын зам хугацаандаа ашиглалтад орох уу?

VS

Дархан-Улаанбаатарын зам хугацаандаа ашиглалтад орох уу?

 Улсын чанартай томоохон авто замын нэг болох Дархан-Улаанбаатар чиглэлийн замын ажил олон нийтийн дунд бухимдал төрүүлээд буй. Сүүлийн өдрүүдэд бороо, хур элбэгтэй байгаа учраас шинээр тавьсан түр зам нь засвар шаардах болсон. Шинээр барьж байгаа авто замын эхний хэсгийг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ч одоогоор ажлын явц муу байгаа юм.  Энэ чиглэлийн замаар энгийн үед 5802, оргил ачааллын үед 12800 тээврийн хэрэгсэл зорчдог. Сүүлийн гурван жилд тус замд 231 осол гарч 69 хүний амь эрсэдсэн байна. Авто замыг таван багц болгосон. Нэгдэх багц нь баруун аймаг салах тойргийн уулзвараас Хар модот давааны ар  хүртэлх 37.2 км. Энэ замд Хятад компани шалгарч 16.3 сая ам.доллароор гэрээ хийсэн. Зургадугаар сарын 17-нд ажлаа эхлүүлэх гэрээ хийсэн. Хоёрт, Хар модот давааны араас Урьхан хүртэл 35 км зам. 13.7 сая ам.долларын гэрээ хийсэн. Гуравт, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэл 45.7 км зам 14.4 сая ам.долларын гэрээ хийсэн. Дөрөвт, Сүмбэрийн уулзвараас Цайдмын хөндий хүртэл 45.8 км зам. Тавдугаар багц Цайдмын хөндийгөөс Дарханы тойргийн уулзвар хүртэлх 30.5 км зам. 9.8 сая ам.долларын гэрээ хийсэн. Ингээд нийтдээ 62.8 сая ам.долларын өртөгтэй зам. Үүнийг Азийн хөгжлийн банк санхүүжүүлж байна.

Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр баригдах хоёр эгнээ замын ажил наймдугаар сарын 15-наас эхлүүлнэ. Авто зам төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох эсэх талаарх эсрэг тэсрэг байр суурийг VS буландаа онцолж байна.


 

 Д.Эрдэнэбат:
Ардчилсан намын зөвлөлийн дарга

-Сүүлийн үед бүгд л “Үндсэн хуулийн өөрчлөлт” гэж шуураад нийгэм, цаг үеийн асуудлуудыг орхиод байна. Тухайлбал, Дархан болон Налайхын замын бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлийн талаарх мэдээллийг салбарын яамнаас сонслоо. Улаанбаатар-Дарханы чиглэл болон Налайхын чиглэлийн замын шинэчлэлийг олон улсын байгууллагын санхүүжилтээр хийж байгаа. Тиймээс чанартай, стандартын дагуу хийх хэрэгтэй. Гэтэл Налайхын түр зам болон Улаанбаатар Дарханы чиглэлийн түр замын нөхцөл байдал  иргэдийг маш бухимдуулж байна. Түр замууд стандартын дагуу биш байна. Энэ жил бороо хур ихтэй байсан. Түүгээр шалтаглан ажлын явц удаашралтай байна.  Дарханы түр замаар зорчсоноор иргэд эдийн засаг,  амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Хэрвээ энэ улс орон иргэдийнхээ төлөө санаа зовдог юм бол түр зам стандарт шаардлагын дагуу, аюулгүй байдлыг хангасан  байх ёстой. Яамны зүгээс өгч буй мэдээллээр,  Дарханы  замын үйл явц, санхүүжилт хангалтгүй байна. 200 гаруй км түр замыг тавихад 6.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн  11 сард  гүйцэтгэл дуусна гэж яамнаас хэллээ. Гэтэл  ажлын явц  зохион байгуулалт муутай, технологийн шаардлага, технологийн сахилга батыг хангаж чадахгүй, өм цөм хийгдсэн байдалтай байна. Иймээс  яг 11 сардаа дуусна гэхэд хэцүү. Ер нь түр замын асуудлыг шийдэхгүйгээр Дарханы замын засварын ажлыг дуусгах нь хүндрэлтэй. “Зарим нөхдүүд тэвчээртэй байгаарай” гэж хэлээд байх шиг байна. Тэвчээрт хязгаар бий. Энэ замаар зорчих ослын тоо нэмэгдээд байвал түүгээр зорчих асуудал хүндэрнэ. Түр замаар ч хүн зорчино гэдгийшг мартсан байна. Тиймээс маргаашнаас эхэлж анхаарал тавиад, түргэн шуурхай ажиллах шаардлагатай.

 Б.Энх-Амгалан:
Зам тээврийн хөгжлийн сайд

-Дарханы зам 15 хоногийн хоцрогдолтой байна. Дарханы замын нэгдүгээр багц, баруун аймгууд руу явах уулзвараас Хар модотын даваа хүртэл 37.2 км авто замын ажлын түр замын байгуулах ажлын явц 92 хувьтай байгаа бол талбайн цэвэрлэгээ 63.3 хувьтай, замын нийт ажлын явц 20 хувьтай байна. Хоёрдугаар багц, Хар модотын даваанаас өргөн хүртэл 30 км нь хоёрдугаар багцад хамаарна.  Ажлын явц найман хувьтай байна. Гуравдугаар багц, Урьханаас Сүмбэр хүртэл. Нийт ажлын явц 15 хувьтай байна. Дөрөвдүгээр багц,Сүмбэрийн уулзвараас, Цайдамын хөндийг хүртэл 45 км, замын нийт ажлын явц 5.7 хувь байна.  Тавдугаар багц, Цайдамын хөндийгөөс Дархан хүртэл 30.5 км авто зам. Нийт ажлын явц 15 хувьтай байгаа. Бороо их орж байгаа учраас хүндрэл гарч байна. Дархан, Сэлэнгэ аймгууд газар тариалангийн бүс нутаг. Бор шороон хөрстэй. Тавьсан зам урсаад явчих юм. Бороо орсон үед түр зам алга болчихоод байгаа учраас үндсэн замаараа явуулахаас аргагүй болж байна. Зохицуулалтуудыг газар дээр нь хийж байна. Бороо ороод шингэсний дараа бор хөрс нь урсаж яваад хайрга үлдчихээд байгаа юм. Дахиад замаа тавьж байна. Энэ мэт хүндрэлүүд их гарч байгаа. Тиймээс иргэдийг ойлгож хүлээж аваасай гэж хүсч байна.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-14 202.9.43.83

Гүцэтгэгч толгой компанууд нь Хятад компанууд … Сайд гуйтай тоож харьцахгүй баЙгаа биз …

Avatar

Зочин 2019-08-14 202.131.243.186

Эхлээд тэр шинэ замаа тавьчаад хуучнаа хаагаад шинээр нь явуулж байгаад хуучин шинэ 2-оо нээчиж болдоггүймуу? түр зам гэж бас баахан мөнгө төгрөг болж байгаашд. хийж ч чадахгүй идэж ч чадахгүй энэ МАН хан.

Avatar

Зочин 2019-08-14 202.179.2.147

Бороо л буруутай уг нь ажил сайн явах байсан юм.

Avatar

Мэргэн ард 2019-08-14 202.179.18.60

2020 оны сүүлээр хулхи зам ашиглалтанд ормор болно гэж мэргэн ард хэлж байх юм!!!!!!!

Avatar

zochin 2019-08-14 202.170.68.38

yamnaasaa tend neg mergejiliin manaach tavia

Avatar

Төртэй ард түмэн байх юмсан 2019-08-14 66.181.161.10

1. Ажлын явц 15 хувьтай байна гэнэ, энэ бол ариа өсгөсөн тоо байх, газар дээрээ маш муу байгаа, Төлөвлөсөн хувь нь өнөөдөр хэд байх ёстой вэ түүнийг хэлж өгнө үү
2. Бор хөрстэй урсаад байна гэнэ үү, Энэ компаниуд чинь хөрс техникийн шаарлдага бүх зүйлээ үзэж бид ийм түр зам тавина гээд баахан бичиг баримт өгсөн байгаадаа түүнийгээ үзэж шалгаж тэр шаардлагадаа хүрж буй эсэхээ нягтал
Сайд албаны юм ярьж буй бол тэр компанидаа албаны шаардлагаа тавилдаа, чавганцын яриа яриад байх юм, бороо ч гэх ш

Avatar

Зочин 2019-08-14 202.21.111.20

Сайдын үг их л сонин байна. Нийт ажил хамгийн дээд тал нь 20% гэсэн мөртлөө 15 хоногийн хоцрогдолтой гэхээр богино хугацаанд шахах гээд байгаа юм уу? Зөвхөн нэг хэсгийн ажлын гүйцэтгэл нь 20-хон хувь үлдсэн нь 8, 15, 15 гэхээр мөн хол бна даа. 11 сард амжих гээд чанаргүй заваан юм хийх вий дээ

Avatar

Zochin 2019-08-14 64.119.19.118

Said ni gej iim teneg tolgoi bhad yaj ajil yavah ve dee.yamarch zohion baiguulalt bhgui zuun zadgai jaran hagarhai baina bilee..Said ni gej ajilaa meddegui yamar ch medleg chadvargui archiagui doroi nusgai negen bh ym.Ene alia salbadaig zailuulaachee..chadvartai hun taviachee…tegj l bj ajil uragshilna shuu dee….Erunhii saidaa.

Avatar

Тэгш зам 2019-08-14 66.181.178.237

Гадаадын зам шиг чанартай тэгш зам тавиасай билээ. Манайханы хийсэн зам доргио, донсолгоотой хийсээр байгаа..Яаруулж байгаа хачин юм хийнэ дээ..

Avatar

Зочин 2019-08-14 64.119.16.137

Mongol kompaniudiin neriig olooch

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж