Г.Занданшатар: Ард нийтийн санал асуулгыг хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа шийднэ

Хуучирсан мэдээ: 2019.08.13-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар: Ард нийтийн санал асуулгыг хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа шийднэ

Г.Занданшатар: Ард нийтийн санал асуулгыг хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа шийднэ

Ардчилсан намын зөвлөлөөс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн, батлахдаа заавал ард нийтийн санал асуулгаар батлах ёстой гэдэг саналыг гаргаад буй. Хэрэв ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тогтоолыг яаралтай чуулганаар хэлэлцэн батлахгүй бол Ардчилсан намын зөвлөл хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ өнөөдөр /2019.08.13/мэдэгдсэн юм. Мөн үүнтэй холбоотойгоор УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр мөн АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбаттай уулзаж, албан бичигт нь албан ёсоор хариу, тайлбар өглөө.  Тэрбээр, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар явуулах албан бичгийг Ардчилсан намын зөвлөлөөс ирүүлсэн. Энэ албан бичигтэй танилцаж, Үндсэн хуулийн журмын тухай хуульд заасны дагуу Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг хийсний дараа ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийдвэрлэнэ гэсэн хууль, журамтай. Энэ хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөд оруулах санал, ажлын хэсэг, зөвшилцөх ажлын хэсгүүд ажиллаж байна. Ажлын хэсгүүдийн зөвшилцөл, байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанд идэвхтэй оролцохыг Ардчилсан намын зөвлөлөөс хүсч байна” гэлээ.

Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Зөвлөлийн албан бичигт хариу өгсөнд талархаж байна. Ардчилсан намын зөвлөл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Гэхдээ энэ өөрчлөлтийг нийгмийн зөвшилцөл, улс төрийн намын хүрээнд ойлголцож батлах ёстой гэж бодож байна. Манай зөвлөлөөс ажлын хэсэг гарган ажиллаж байна. Ард нийтийн санал асуулгаар нэмэлт, өөрчлөлтийг батлах асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж, баталбал АН-ын зөвлөл хэлэлцүүлэгт ороод явахад бэлэн байгаа” гэсэн юм.

Харин үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Бидний хувьд аль болох улс төрийн намууд болон бусад хүрээнд зөвшилцөж, саналыг авахаар ажиллаж байгаа. Сайтар ярилцаж, ойлголцож ажиллахыг зорьж байгаа. Ардчилсан намын зөвлөл ч гэсэн энэ тал дээр санал нэг байгаа байх гэж бодож байна. Ардчилсан намын зөвлөл Ерөнхийлөгчөөс ирүүлсэн УИХ-ын 108 гишүүнтэй болох, парламентыг таван жил болгох, сонгуулийн холимог тогтолцоо зэрэг саналуудыг дэмжиж байгаа гэсэн үг үү” гэсэн асуултад АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналуудыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал дээр бид Ерөнхийлөгчтэй санал нэгтэй байгаа. УИХ-ын гишүүдийн тооны асуудлыг УИХ сайн нягталж ярилцаж, шийдвэрээ гаргах ёстой. Хамгийн чухал нь хэлэлцэгдэж байгаа асуудлууд ард түмэнд ойлголтгүй, мэдээлэл муутай байгаа гэдгийг онцлон хэлье” гэлээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж