Оросын иргэдэд Украины паспорт олгох журмыг хөнгөвчилнө

Хуучирсан мэдээ: 2019.08.13-нд нийтлэгдсэн

Оросын иргэдэд Украины паспорт олгох журмыг хөнгөвчилнө

Оросын иргэдэд Украины паспорт олгох журмыг хөнгөвчилнө

Орос, Украин улсуудын удирдагчдын хооронд иргэний харьяалалтай холбоотой маргаан үргэлжилсээр байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын иргэдэд Украины паспорт олгох журмыг хөнгөвчлөхийг Засгийн газартаа даалгасан талаар Риа Новости мэдээлжээ.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин салан тусгаарлаад байгаа Украины дорнод бүсийн оршин суугчдад өөрийн улсын иргэний паспортыг түргэвчилсэн горимоор олгох журмыг өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан.

Украины шинэхэн Ерөнхийлөгч  Владимир Зеленский адилхан хариу барьж Орос улсыг дарангуйлагч дэглэмтэй гээд Оросын иргэдийг Украины иргэн болж, эрх чөлөөт нийгэмд амьдрахыг уриалан Украины паспорт санал болгосон билээ.

Эх сурвалж:RIA.RU

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж