Австралийн өмнөд хэсэг буюу Квинсленд мужид энэ амралтын өдрүүдэд анхны цас оржээ. Тус улсад хамгийн сүүлд 1984 онд цас орж байв. Цас орж буйтай холбоотойгоор жиргээчид сонирхолтой бичлэгийг дэлхий нийтэд түгээж эхэлсэн байна. Тус бичлэгт цасаар бүрхэгдсэн талд кенгуру явж байхыг харуулжээ.
Австрали улсад эдгээр өдрүүдэд өвлийн улирал нь дуусч байгаа юм байна. Тус улсын өмнөд мужуудад цаг агаар энэ жилийн дундаж температураас 10 хэм хүйтэн байгаа ажээ.
Not something you see every day in Australia. Kangaroos in the snow.#Wildoz #Kangaroos #Snow pic.twitter.com/ospCngUa98
— Stephen Grenfell (@stephengrenfel1) August 11, 2019
А.АНИР