Баянгол дүүрэг үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ өдрүүдэд тохиож, дүүргийн хэмжээнд нижгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
Тухайлбал, өчигдөр Хүй долоон худагт болсон их насны морьдын уралдаанд Ч.Бат-Энхийн хүрэн морь түрүүлж иржээ.
Азарганы уралдаанд 50 азарга шандсаа сорьсноос Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул, Эрчим яамны дэд сайд Ө.Пүрэвбаатарын халтар азарга түрүүлсэн байна. Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын Төмөрбаатарын зул зүсмийн азарга орсон бол гуравт Баянзүрх дүүргийн Ган-Эрдэнийн буурал азарга, дөрөвт манлай уяач Д.Хишигжаргалын хонгор, айргын тавд Дорноговь аймгийн Алтанширээ сумын Н.Ганболдын хүрэн азарга тус тус хурдалжээ.
Г.ХОРОЛ