Улсын их дэлгүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг долдугаар сарын 14-нөөс наймдугаар сарын 14-н хүртэл хааж, засвар шинэчлэлтийн ажил хийж байгаа. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 19 чиглэлийн 279 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орж, Т-3, Т-5, Т-4 чиглэл буюу троллейбусны чиглэлийг түр хугацаанд шугамд явуулахгүй хэсэг хугацаанд зогсоосон бол “Т-2- ХМК-Вокзал”, “Т-6-БММЗ-Ботаник” чиглэлийн троллейбусны маршрут өөрчлөгдсөн байна.
Г.ХОРОЛ