Солгой гартнуудын талаарх сонирхолтой баримт

Хуучирсан мэдээ: 2019.08.13-нд нийтлэгдсэн

Солгой гартнуудын талаарх сонирхолтой баримт

Солгой гартнуудын талаарх сонирхолтой баримт

Солгой гартнуудын олон улсын өдөр өнөөдөр /2019.08.13/тохиож байна. Энэ өдрийг анх 1992 оны наймдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тэмдэглэж иржээ. Америкийн Ар Канзас мужийн Топика хотын солгой гартнууд дэлхийн солгой гартнуудыг нэгтгэн, эрх ашгаа хамгаалах зорилгоор 1975 оны наймдугаар сарын 13-нд Олон улсын солгой гартны байгууллага байгуулж, улмаар хэд хэдэн оронд тэмдэглэж эхэлсэн байна. Дэлхий даяар баруун гараар ашиглахад зориулагдсан багаж хэрэгслүүд ашиглах, авто замын баруун гарын дүрмийн дагуу машин жолоодох гэх мэтээр солгой гартнуудыг ялгаварлаж буйг арилгах нь Олон улсын солгой гартнуудын өдрийн зорилго байдаг аж.

Ингээд та бүхэнд солгой гартнуудын талаар сонирхолтой баримтуудыг хүргэе.

Дэлхийн хүн амын 12 орчим хувь нь солгой

Солгой гартай хосын дундаас солгой гартай хүүхэд төрөх магадлал 24 хувьтай байдаг

Эрт цагт солгой гартнуудыг ид шидтэн, шулам гэж үзэн ердийн хүмүүсээс тусгаарладаг байжээ

Эрэгтэйчүүд ихэвчлэн солгой байдаг

Исламын олон орнуудад зүүн гарыг ариун бус гэж үздэг бөгөөд хүмүүс нь зөвхөн баруун гарыг ашигладаг

Библид баруун гарыг 100 удаа эерэг байдлаар иш татсан байдаг бол зүүн гарыг 25 удаа сөрөг байдлаар дурдсан байдаг

Солгой гартнууд гоц ухаантай болох магадлал өндөр байдаг

Солгой гартнуудын 50 хувь нь компьютерийн хулганыг солгой гараараа барьдаг

Дээд боловсролтой солгой гартнууд адил түвшний боловсролтой баруун гартнуудаас баяжих магадлал 26 хувиар илүү байдаг

40-өөс дээш насандаа төрж байгаа эмэгтэйчүүдийн хувьд 20 насандаа хүүхэд төрүүлж байгаа эмэгтэйчүүдтэй харьцуулахад солгой хүүхэд төрүүлэх магадлал 128 дахин илүү байдаг

Амьтад ч бас солгой байх нь бий

АНУ-ын 5 ерөнхийлөгчийн 3 нь солгой байсан

Солгой гартнууд баруун гартнуудаас илүү харшил, астмад өртөмтгий байдаг

Дэлхийн өндөр IQ-тай хүмүүсийн "MENSA" байгууллагын гишүүдийн 20 хувь нь солгой

Солгой хүмүүс илүү бүтээлч, ялангуяа урлаг спортод амжилт гаргах магадлал өндөр байдаг.

Солгой гартнууд хамгийн шилдэг зураачид болдог. Жишээ нь Рембрандт, Микеланжело нар солгой байсан

Солгой гартнууд баруун гартнуудаас 9 хүртэл жилийн өмнө нас бардаг

Судалгаагаар солгой гартнууд архинд орох, сэтгэл мэдрэлийн өвчин тусах, гэмт хэрэгтэн болох нь илүү байдаг нь тогтоогджээ. Учир нь тэд илүү сэтгэл хөдлөл өндөртэй

Зөвхөн солгой гартай хүмүүсийн ойлгох зургууд

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж