Монгол бөхийн өргөөнд казах курес бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх амралтын өдрүүдэд болох гэж байна. Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах энэхүү тэмцээнд 11 орны 150 тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.
Бөхийн төрлүүдийн нэг болсон казах курес бөхийн төрлөөр хичээллэх болсон бөхчүүд олноор төрөн гарч манай улсад улсын начин Б.Серик тэргүүтэй бөхчүүд амжилттай барилдаж байна. Монгол Улсын багийн дасгалжуулагчаар Ч.Болдбаатар, багийн ахлагчаар Г.Түвшинжаргал ажиллаж байгаа бөгөөд тэмцээний бэлтгэл ажил бүрэн хангагджээ.
Бөхийн өргөөнд хоёр өдөр болон тэмцээний үеэр азтай үзэгчийг тодруулахаар болсон бөгөөд супер шагналд суудлын автомашин өгөхөөр болсон байна.