Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна. Ирэх есдүгээр сарын 15-нд айл өрх, цэцэрлэг сургуулиудын халаалтыг холбохоос өмнө өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж дууссан байх ёстой гэж эрчим хүчний байгууллагуудад Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон салбарын сайд Ц.Даваасүрэн, Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан үүрэг өглөө.
Одоогоор Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн 2019-2020 оны өвлийн бэлтгэл ажил 66-86 хувийн гүйцэтгэлтэй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2019.08.13/ дээрх эрчим хүчний байгууллагуудын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсан нь энэ юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ