Япон, Хятад, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар энэ сард уулзана

Хуучирсан мэдээ: 2019.08.13-нд нийтлэгдсэн

Япон, Хятад, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар энэ сард уулзана

Япон, Хятад, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар энэ сард уулзана

Наймдугаар сарын сүүлээр БНХАУ, Японы, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нарын гурвалсан уулзалт болох юм. Хэрэв уулзалт Хятадад болвол Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Канг Кён Яа ба Японы Ерөнхий сайд Таро Коно нар хоёр талын яриа хэлэлцээ хийх магадлал өндөр байна гэж албаныхан хэлэв. Гэхдээ “Гурвалсан уулзалт болон хоёр талын яриа хэлэлцээ хийх эцсийн шийдвэр гараагүй байгаа ба уулзалтын тов хараахан тодорхой болоогүй байна” хэмээн “Ёнхап” агентлаг мэдээлжээ.

Гурван улс удирдагчдынхаа жил бүрийн гурван талт дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хэлэлцэх зорилгоор Гадаад хэргийн сайд нарын уулзалт зохион байгуулдаг болсон. Сүүлийн дээд хэмжээний уулзалт өнгөрсөн оны тавдугаар сард Токио хотод болсон билээ.

Ялангуяа “Сөүл, Токио хоорондын дипломат харилцаа болон худалдааны асуудал хурцадсан ч удахгүй болох гурвалсан уулзалт амжилттай болвол хоёр улсын хоорондох харилцааг хэвийн болгох сайхан боломж бүрдэнэ” гэж албаныхан мэдээлжээ. Учир нь Япон улс өнгөрсөн сард хагас дамжуулагч, дэлгэц үйлдвэрлэхэд ашигладаг гурван материалыг Өмнөд Солонгост экспортлоход хатуу хяналт тавьж, хөршөө энэ сард худалдааны таатай түншүүдийн жагсаалтаас хассаны дараа хурцадмал байдал улам даамжирсан билээ.

Энэхүү зургийг 2019 оны наймдугаар сарын 1-ний өдөр авсан Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Канг Кён Яа ба Японы Ерөнхий сайд Таро Коно нар Бангкокт болсон бүс нутгийн чуулга уулзалтын үеэр хэлэлцээ хийж байх үед авчээ.

Э.УНДРАХ
Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж