Галаас найзуудаа аварсан хүүг “Эр зоригийн одон”-гоор нэхэн шагнав

Хуучирсан мэдээ: 2019.08.13-нд нийтлэгдсэн

Галаас найзуудаа аварсан хүүг “Эр зоригийн одон”-гоор нэхэн шагнав

Галаас найзуудаа аварсан хүүг “Эр зоригийн одон”-гоор нэхэн шагнав

ОХУ-ын Хабаровск мужид өнгөрсөн сард хүүхдийн зусланд гал гарч, дөрвөн хүүхэд амиа алдаж, 12 хүн түлэгдсэн эмгэнэлтэй явдал болсон билээ. “Холдоми” зусланд гарсан галын үеэр лагерьт 7-15 насны 189 хүүхэд амарч байсан бөгөөд зуслангийн 26 майхны 20 нь 10 минутын дотор бүрэн шатсан байсан юм.

Гал гарах үеэр 11 настай Александр хүү өөрөө түлэгдэж, гэмтсэн ч найзуудаа галаас аварч, чирч гаргасан байна. Харамсалтай нь, хүү эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа шархаа дийлэлгүй нас баржээ. Эрэлхэг хүүг “Эр зоригийн одон”-гоор нэхэн шагнасан тухай Оросын хэвлэлүүд мэдээлж байна.

Мөн амиа алдсан хүүхдүүдийн дунд 11 настай Вероника гэх охин байжээ. Вероника охин гал гарсан өдөр буюу долдугаар сарын 23-ны өдөр 11 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэх байсан аж. Охины эцэг эх хүүхдийнхээ төрсөн өдрийн баярыг тэмдэглэхээр зусланд ирэх байсан ч охин нь аль хэдийн амьсгал хураасан байжээ.

Дээрх хэрэг явдлын дараагаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эмгэнэл илэрхийлж, тус мужид гурав хоног гашуудал зарлан, амиа алдсан хүүхдүүдийн ар гэрийнхэнд нэг сая рубль олгосон юм.

Зуслангийн асрууд шөнөдөө их сэрүүхэн хонож байсан тул асар бүрт нэг цахилгаан халаагуур байрлуулжээ. Харин тэдгээр цахилгаан халаагууруудын нэгнээс нь гал гарснаас ийнхүү харамсалтай хэрэг болжээ. Тухайн үед Хабаровскийн хязгаарын захирагч гэх хүн “Хувийн зуслан байсан учир энэ талаар ямар нэгэн мэдээлэл байгаагүй” гэж ярьсан нь олны дургүйцлийг ихэд хүргэсэн юм.

Энэ хэрэгтэй холбогдуулан “Холдоми” цогцолборын эзэн Виталий Бурлаков, Хабаровскийн хязгаарын Онцгой байдлын ерөнхий газрын Хяналт, урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Эдуард Новгородцев, зуслангийн захирал Максим Кузнецов нарыг баривчлан, саатуулж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

Эх сурвалж:VESTI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж