-Тэмцээний эхний өдөр манай жүдочдоос гурван бөх медаль авч багийн дүнгээр Япон, ОХУ-ын ард гуравт бичигдэж байна-
ОХУ-ын Тюмень хотноо бямба гаригт эхэлсэн жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний эхний өдөр манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа алт, Ц.Цэрэннадмид мөнгө, эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Алтансүх хүрэл медаль хүртлээ. 63 кг-д барилдсан манай хоёр жүдоч өрсөлдөгч бөхчүүдээ ялсаар финалд шалгарсан юм. Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Ням-Очир VII байр эзэллээ.
Олимпийн эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай шигшээ багаас эрэгтэй 12, эмэгтэй 9 нийт 21 жүчод оролцож буй. Ням гаригт үлдсэн жингийн барилдаан болж, тэмцээн өндөрлөх юм.
Нийт 55 орны 328 жүдоч (эрэгтэй-185, эмэгтэй-143) оролцож буй уг тэмцээний жин тус бүрийн шигшээ барилдаанууд Улаанбаатарын цагаар 21.00-с явагдаж байна.
Тэмцээний эхний өдөр Япон улс гурван алтан медаль хүртсэн бол ОХУ 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль, Монгол 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар гуравт бичигдлээ. 14 орон ямар нэгэн медаль хүртээд байна.
Эхний өдөр эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан боллоо. Маргааш үлдсэн жингийн барилдаан болж, тэмцээн өндөрлөх юм.
Эрэгтэй:
-60 кг – МУГТ Д.Амартүвшин, Б.Амартүвшин
-66 кг – ОУХМ Б.Батгэрэл, Д.Алтансүх хүрэл медаль
-73 кг – Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, МУГТ С.Ням-Очир VII байр
-81 кг – ОУХМ О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн
-90 кг – Л.Отгонбаатар
-100 кг – Д.Пүрэвдорж
+100 кг – ОУХМ Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр
Эмэгтэй:
-48 кг – Г.Наранцэцэг
-52 кг – Ч.Аззаяа, Б.Алтанцэцэг
-57 кг – А.Батзул
-63 кг – ОУХМ Ц.Мөнхзаяа алт, Ц.Цэрэннадмид мөнгө.
-78 кг – ОУХМ П.Лхамдэгд
+78 кг – О.Жавзмаа, Б.Мөнхтуяа
Фото агшинг ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛОР