Тэмбүүгийн тархалт буурчээ | News.MN

Тэмбүүгийн тархалт буурчээ

Тэмбүүгийн тархалт буурчээ

Тэмбүүгийн тархалт буурчээ

Тэмбүүгийн халдвар нь хүний дархлал хомсдлын вирус /ХДХВ/-ийн халдвар авах эрсдлийг гурав дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ эхээс урагт дамжиж амьгүй төрөх, дутуу төрөх, бага жинтэй төрөх болон нярай цусан үжил, уушгины хатгалгаа, нүдний үрэвслээр өвдөх, төрөлхийн гаж хөгжилтэй төрөх, нярай эндэх зэрэг үр дагавар үүсгэдэг.

Монгол улсын хувьд бэлгийн замаар дамжих халдвар дотор тэмбүүгийн өвчлөл 38.2 хувьтай байна. Энэ ноцтой асуудлыг гурван ч төрийн тэргүүн бүрэн эрхийн хугацаандаа хөндөж, УИХ-д мэдээлсэн байдаг. Тэгвэл Эрүүл Мэндийн Яамнаас хэрэгжүүлж байгаа ажлууд үр дүнгээ өгч, тэмбүүгийн халдвар, тархалт буурч эхэлсэн байна. Тодруулбал, 2018 онтой харьцуулахад халдварт өвчин 2226 тохиолдлоор, тэмбүүгийн өвчлөл 507 тохиолдлоор буурсан байна. Харин энэ оны эхний таван сарын байдлаар тэмбүүгийн 2727 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 245 тохиолдлоор буурчээ.

Гэвч 15-24 насны хүн амын дунд өвчлөл харьцангуй өндөр байна. Төрөлхийн тэмбүүгийн тохиолдлуудад үнэлгээ хийхэд 40 хувь нь жирэмсний хяналтад хамрагдаагүй байжээ. Тиймээс ЭМЯ төрөлхийн тэмбүү, хүн амын дундах тэмбүүгийн халдварыг бууруулж улмаар устгах зорилт тавин ажиллаж байна. Уг ажлын хүрээнд гурван чиглэлээр 31 үйл ажиллагаа төлөвлөснөөс эрүүл мэндийн салбарын хэмжээнд 23, бусад салбартай хамтран дөрөв, урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааны дөрвөн ажил төлөвлөсөн. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд жирэмсний хяналтыг сайжруулах, эрсдэлт бүлгийн хүн амд илрүүлэг үзлэг хийх, тэмбүүтэй өвчтний бэлгийн хавьтагчийг илрүүлэн, тусламж үйлчилгээнд хамруулах ажил зохион байгуулж байна.

Тэмбүү богино хугацаанд бүрэн эдгэдэг өвчин бөгөөд халдвар авсан хэн боловч өрх, сум, аймаг, нийслэлийн аль ч эмнэлэгт хандан түргэвчилсэн оношлогоо хийлгэж, эмчилгээг газар дээр нь хийлгэх боломжтой. Ингэснээр 2.4 сая единицийн Пенициллин-G гурван удаа буюу долоо хоногт нэг удаа тариулсанаар бүрэн эдгэнэ гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Эрүүл мэндийн байгууллагууд иргэний нэр, хаягийг бүрэн нууцалж үнэ төлбөргүй эмчилнэ. Бэлгийн хавьтагчаа мөн эмчлүүлэх нь халдвар дахин авахгүй байх боломж учраас эмчилгээ хамт хийлгэх нь чухал юм. Тэмбүүгээр өвдсөн жирэмсэн эх хяналтдаа эрт орж өвчнөө оношлуулж эмчлүүлсэн тохиолдолд эх, хүүхэд аль аль нь эрүүлжих боломжтой.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-08-13 103.229.123.92

1 хүний цаана хэдэн хүн халдвар авсныг Сарангэрэл сайд яаж мэдээд буурсан гэж хэлээд байна вэ?

Avatar

Зочин 2019-08-13 202.9.43.80

Сарангэрэл сэтгүүлчээ ажлаа мэргэжлийн хүнд нь өгөөчээ . Тэмбүү яг буурсан юм уу???? Худлаа битгий өөрийгөө сайхан хүн болгох гэж, албан тушаалын хойноос үхэн хатан улайрхаа болилдоо . Ард түмнээ эмч нарыг хүндлээд ажлаа өгчихөөч..Яасан усан толгойтой юм бэ?

Avatar

mn ms m 2019-08-13 202.9.42.28

tembuu sarangereliin gaviya yu

Avatar

санал 2019-08-13 202.9.45.106

Ялангуяа хятад ажилчдад биеэ худалдаж байгаа болон ер нь Хүн ам цѳѳтѳѳ улсын хувьд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд биеэ үнэлэлтийг тас хориглох хууль батлах хэрэгтэй!!! одооны хууль зүгээр л та болно гэсэн хууль байгааг эргэн харах хэрэгтэй!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж