Дуучин Elton John ирэх долоо хоногийн лхагва гаригт Аризонад тоглолтоо хийхээр зарлаан ба 8800 гаруй тасалбар борлогдоод байсан байна. Харамсалтай нь дуучин хоолны хорлого авч биеийн байдал нь нилээд хүнд байгаа учир тоглолтоо хойшлуулахаас өөр аргагүй болжээ. Түүний хэвлэлийн төлөөлөгч “Хэдийгээр Elton John үзэгчдээ гомдоохыг хүсэхгүй байгаа боловч эмч түүнийг тоглолтоо хойшлуулахыг зөвлөсөн. Эрүүл мэндийн байдлаас болж бид ийнхүү тоглолтыг хойшлуулах шийдвэр гаргаж байна. Тун удахгүй та бүхэнтэйгээ уулзах болно” хэмээн мэдэгджээ.
Н.Наран