12 ба 24 цагийн гүйлтийн улсын рекорд шинэчлэгдэв

Хуучирсан мэдээ: 2019.08.13-нд нийтлэгдсэн

12 ба 24 цагийн гүйлтийн улсын рекорд шинэчлэгдэв

12 ба 24 цагийн гүйлтийн улсын рекорд шинэчлэгдэв

Шри Чинмойн нэрэмжит 6, 12, 24 цагийн гүйлтийн Улаанбаатар хотын болон улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд /2019.08.10-11/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.

15 дахь жилдээ болсон тэмцээнийг Нийслэлийн спортын хороо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Шри Чинмойн марафоны баг зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, 6, 12, 24 цагийн төрлөөр 20-34, 35-49, 50-аас дээш насны ангилалд шилдгүүдийг тодруулав. Энэ жилийн тэмцээнд Увс, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Төв зэрэг аймаг, нийслэлээс нийт 92 тамирчин хурд хүч, тэсвэр хатуужлаа сорин оролцжээ. Мөн АНУ-ын Техас мужаас Петр Беннит, Иен Нгүйн зэрэг холын зайн гүйлтийн туршлагатай хоёр тамирчин гүйсэн байна.

Тамирчид тухайн насны ангилалд 6, 12, 24 цагийн хугацаанд хамгийн хол зайг туулсан нь ялагч болжээ. Тэмцээний зам нь 1000 м-ийн тойргоор явагдаж шүүгч, эмч, массажист, үйлчилгээ зэрэг 50 гаруй бүрэлдэхүүнтэй баг 24 цагийн турш ажиллажээ. Тэмцээний 24 цагийн гүйлтийн /эрэгтэй 35-49 нас/ ангилалд ОУХМ Д.Амгаланжаргал Монгол улсын рекорд амжилтыг 236.8 км-ээр шинэчлэн тогтоолоо. Өмнөх рекордыг 2017 онд Хятдад болсон А зэрэглэлийн тэмцээнд П. Отгонбаатар 223.4 км гүйж эзэмшиж байжээ. Түүнчлэн 12 цагийн гүйлтийн /эмэгтэй 20-34 нас/ ангилалд спортын мастер Б.Сарангуа 123.5 км гүйж улсын рекордыг шинэчиллээ. Өмнөх рекордыг 2018 онд Тайваны Азийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Г.Уугантуяа 118.175 км гүйж тогтоосон байна.

6 цагийн гүйлтийн /эрэгтэй/ ангилалд СМ Б.Очироо 69.8 км-ээр улсын рекордыг шинэчилжээ.

Байгууллагын дүнгээр Орхон аймгийн Хангарьд Спорт хорооны баг тэргүүн байр эзэлсэн бол Онцгой байдлын ерөнхий газрын баг, “I Run” клубын тамирчид удаах байрт орсон байна.

Сонирхуулахад, 24 цагийн төрөлд АНУ-аас ирж оролцсон хоёр тамирчны энэ удаагийн тэмцээн нь тэдний 134 дэх хэт холын зайн гүйлтийн уралдаан болжээ.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

12 цагийн гүйлтийн эрэгтэйчүүд

20-34 насны ангилал:

  1. Т.Цолмон – 118 км
  2. Ц.Чулуунбайгаль – 117,8 км
  3. П.Отгонбаатар /ОУХМ/ – 115 км

35-49 насны ангилалд:

  1. Б.Дайчинбаатар – 98,2 км
  2. С.Батмөнх-Очир – 79,1 км
  3. Ц.Мөнхбаяр – 75 км

50-аас дээш насны ангилалд:

  1. С.Ганбаатар /СДМ/ – 110,5 км
  2. Т.Лхагвасүрэн /СДМ/ – 103,1 км
  3. Д.Бадрах /СДМ/ – 94,4 км

12 цагийн гүйлтийн эмэгтэйчүүд

20-34 насны ангилал:

  1. Б.Сарангуа /СМ/ – 123,5 км
  2. Т.Хулан – 62 км
  3. А.Оюунтүлхүүр – 24 км

35-49 насны ангилалд:

  1. Н.Лхагва-Эрдэнэ – 83,4 км
  2. М.Эрдэнэчимэг /II зэрэг/ – 65,7 км
  3. Г.Уугантуяа /ОУХМ/ – 16 км

50-аас дээш насны ангилалд:

  1. С.Тунгалаг /СДМ/ – 62 км
  2. Д.Оюунчимэг – 56,2 км
  3. В.Батнасан /СМ/ – 53,3 км

24 цагийн гүйлтийн эрэгтэйчүүд

20-34 насны ангилал:

  1. Б.Төрболд – 182,8 км
  2. Э.Ганбат /СМ/ – 167,7 км
  3. Б.Буянхишиг /III зэрэг/ – 165,5 км

35-49 насны ангилалд:

  1. Д.Амгаланжаргал /ОУХМ/ – 236,877 км
  2. Б.Баянмөнх /I зэрэг/ – 146,3 км
  3. Т.Баясгалан – 114 км

 50-аас дээш насны ангилалд:

  1. Д.Ганбат /ОУХМ/ – 192,6 км
  2. С.Галбаатар /III зэрэг/ – 153,9 км
  3. Б.Казанбай /I зэрэг/ – 139,2 км

24 цагийн гүйлтийн эмэгтэйчүүд

20-34 насны ангилал:

  1. Ж.Батцоож /ОУХМ/ – 158,6 км
  2. Г.Аззол /I зэрэг/ – 149,7 км
  3. Х.Уянга /I зэрэг/ – 134,5 км

35-49 насны ангилалд:

  1. Ч.Наранцацралт /ОУХМ/ – 185,6 км
  2. Б.Алтанхүү /СДМ/ – 106,1км
  3. Yen Nguyen /АНУ/ – 50 км

 50-аас дээш насны ангилалд:

  1. Л.Гандолгор /ОУХМ/ – 159,5 км
  2. Д.Баярсайхан /I зэрэг/ – 125,2 км
  3. А.Цогзолмаа /СМ/ – 118,2 км

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж