Ерөнхийлөгчөө Бөхийн өргөөг төрд авах амлалтаа биелүүлээч! | News.MN

Ерөнхийлөгчөө Бөхийн өргөөг төрд авах амлалтаа биелүүлээч!

Ерөнхийлөгчөө Бөхийн өргөөг төрд авах амлалтаа биелүүлээч!

Ерөнхийлөгчөө Бөхийн өргөөг төрд авах амлалтаа биелүүлээч!

Одоогоос жил гаруй өмнө Монголын бөхийн холбоод хуваагдаж, талцаж яг л одоогийн допингийн асуудал шиг дуулиан тарьж байв. Бөхчүүд нь хоорондоо гар зөрүүлэх дөхөж, Бөхийн өргөөг нь хамгаалалтад авч, бөхийн дуулианаар амьсгалж байв.

Яг энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга талцаад буй талуудыг хүлээн авч уулзаж,  талцлаа дуусгаж, нэг талдаа гарахгүй бол Бөхийн өргөөг төрд авна гэсэн мэдэгдэл гаргаж байв. Түүний хэлсэнчлэн энэхүү маргаан тасрахгүй байсан учраас Ерөнхий сайдад үүрэг өгч, Бөхийн өргөөг төрд авах ажлыг судлах ажлын хэсгийг ажлаа яаравчлахыг сануулсан бичиг хүртэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгч байв.

Наадмын дараа хэсэг бөх ярьж, бөхчүүдийн маргаанд анхаарч байсан хүмүүс намартаа бэлтгэж, тэгсгээд мартсан. Гэхдээ бөхийн холбооныхны, бөхчүүдийн хуваагдал, тэмцэл улам хурцадсаар өнөөдөр допинг гэх том сэдвийн дунд ард түмнийг, бөх сонирхогчдыг хагаралдуулж байна. Бүр сүүлдээ допингийн асуудал сөхөгдөж,  улсын наадамд түрүүлсэн бөх, бөх сонирхогчид, бөхөө дээдэлдэг түмнийг дахин хагаралдуулж, нутаг усаар нь хувааж эхэлж байгааг сошиал орчин бэлхэн харуулж байна. Бөхөө дээдэлж, хүндэлдэг монголчуудыг жалга, довны үзлээр хувааж эрх бөхчүүдэд, Бөхийн холбоонд санаархагчдад ч байх ёсгүй үйлдэл биш үү.

Олны, олон нийтийн сүлжээнд яригдаад байгаа шиг үнэхээр Бөхийн холбооны асуудал Бөхийн өргөөндөө, тамга тэмдэгтээ байгаа бол Ерөнхийлөгчөө жилийн өмнө хэлсэн амлалтаа биелүүлж, энэ талцалд цэг тавих цаг болжээ. Аль нэг ашиг сонирхолтой, сонирхолгүй гэж ялгаварлалгүйгээр тэмцэлдээд, шунаад байгаа Бөхийн өргөөг нь төрд авах ажлаа яаравчил. Тэгж байж энэ холбоодын жинхэнэ тэмцэл ил болно.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-13 202.126.89.124

За даа, төрд авах нь бараг зөв байх

Avatar

Туяа 2019-08-13 103.229.123.66

Бөхийн өргөөг төрд авах хэрэгтэй,хувьд авчихаад улсад татвар төлөхөөс зайлсхийдэг аль болох аргалахыг боддог хүмүүс.

Avatar

Зочин 2019-08-13 202.126.89.134

Genko uuruu l s****a daa!

Avatar

zochin 2019-08-13 202.9.42.222

Zuv

Avatar

зочин 2019-08-13 66.181.166.196

Зөв зүйтэй нийтлэл байна, монгол бөхийг энэ жалга довны үзлээс салгах цаг болсон, тэр аймгийн тэр сумын харьяат энэ тэр гэж балайрдагийг болиулах хэрэгтэй, бүгд адилхан УБ-д хоол хороож байж барилдах болохоороо нэг их нутаг ус яриад солиороод байдаг, тийм сүрхий нутаг орон ярьдаг юм бол тэр нутаг орондоо очоод амьдрах хэрэгтэй ш дээ, тэгээд энэ МҮБХ гэдэг хэрүүлийн бузар шингэсэн байгууллагыг учрыг олох болохгүй бол тараах хэрэгтэй байна, нийт монголчуудыг талцуулаад байна бус уу

Avatar

shunaltai Uvs 2019-08-13 202.131.251.130

toriin medeld avah heregtei. demjij baina, shunal n duusdaggui har Bayanaa samarch duuslaa. Uvsuud yasan ch shunal n duusdaggui humuus yum.

Avatar

zochin 2019-08-13 202.179.26.9

doping, cheruul ,talchal chubaagdal n arilachgui, tor avsanch mon adil ,boon meden budilsan chutguur chiij ogno. Bochiin orgoog nuraa !!!!, buiran deer n orchin yeiin chaardlaga changasan olon davchar maschiin zogsool bari.!!!!, Olon jil UB chin gamschgiin chemjeend bna. Bid jaachanch gesen buchimdalgui,tugjrelgui amidramaar bna.

Avatar

Зочин 2019-08-13 133.6.240.14

Тэнэг хэдэн махан толгойг хэн ч үзэхгүй хэдэн жил болчихвол яадаг юм бол. Үзэгчгүй болоод ирэхээрээ өөрсдөө учраа олж эхэлнэ биз

Avatar

Зочин 2019-08-13 103.26.194.25

Ард түмний хандиваар боссон тэр байшинг зараад мөнгийг нь хандивласан хүмүүст өг. Төсвөөс гаргасан мөнгийг нь төсөвт оруул.
Үндэсний бөхийн хобоо гэгч төрийн бус байгууллага тард хамаагүй буянаараа болог . гүйцээ.

Avatar

Zochin 2019-08-13 66.181.189.134

Mongol hun bolj tursun bol taltsah ymarch shaardlagui. Bid neg undes ugssaanii humuus .Undesnii buhiig turiin bayr naadmiin turluus haschih tegeed margaangui bolno. Haadiin zugaa bsan um shuu dee. Sport uu soyl uu .

Avatar

бодлын хулгайч 2019-08-13 66.181.167.53

БӨХИЙН ӨРГӨӨГ ТӨРИЙН МЭДЭЛД АВАХ ХЭРЭГТЭЙ. АРД ТҮМНИЙ ӨМЧ ШҮҮ. ДЭМЖЭЭРЭЭЙ МАНАЙХАААН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж