Ерөнхийлөгчөө Бөхийн өргөөг төрд авах амлалтаа биелүүлээч!

Хуучирсан мэдээ: 2019.08.13-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчөө Бөхийн өргөөг төрд авах амлалтаа биелүүлээч!

Ерөнхийлөгчөө Бөхийн өргөөг төрд авах амлалтаа биелүүлээч!

Одоогоос жил гаруй өмнө Монголын бөхийн холбоод хуваагдаж, талцаж яг л одоогийн допингийн асуудал шиг дуулиан тарьж байв. Бөхчүүд нь хоорондоо гар зөрүүлэх дөхөж, Бөхийн өргөөг нь хамгаалалтад авч, бөхийн дуулианаар амьсгалж байв.

Яг энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга талцаад буй талуудыг хүлээн авч уулзаж,  талцлаа дуусгаж, нэг талдаа гарахгүй бол Бөхийн өргөөг төрд авна гэсэн мэдэгдэл гаргаж байв. Түүний хэлсэнчлэн энэхүү маргаан тасрахгүй байсан учраас Ерөнхий сайдад үүрэг өгч, Бөхийн өргөөг төрд авах ажлыг судлах ажлын хэсгийг ажлаа яаравчлахыг сануулсан бичиг хүртэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгч байв.

Наадмын дараа хэсэг бөх ярьж, бөхчүүдийн маргаанд анхаарч байсан хүмүүс намартаа бэлтгэж, тэгсгээд мартсан. Гэхдээ бөхийн холбооныхны, бөхчүүдийн хуваагдал, тэмцэл улам хурцадсаар өнөөдөр допинг гэх том сэдвийн дунд ард түмнийг, бөх сонирхогчдыг хагаралдуулж байна. Бүр сүүлдээ допингийн асуудал сөхөгдөж,  улсын наадамд түрүүлсэн бөх, бөх сонирхогчид, бөхөө дээдэлдэг түмнийг дахин хагаралдуулж, нутаг усаар нь хувааж эхэлж байгааг сошиал орчин бэлхэн харуулж байна. Бөхөө дээдэлж, хүндэлдэг монголчуудыг жалга, довны үзлээр хувааж эрх бөхчүүдэд, Бөхийн холбоонд санаархагчдад ч байх ёсгүй үйлдэл биш үү.

Олны, олон нийтийн сүлжээнд яригдаад байгаа шиг үнэхээр Бөхийн холбооны асуудал Бөхийн өргөөндөө, тамга тэмдэгтээ байгаа бол Ерөнхийлөгчөө жилийн өмнө хэлсэн амлалтаа биелүүлж, энэ талцалд цэг тавих цаг болжээ. Аль нэг ашиг сонирхолтой, сонирхолгүй гэж ялгаварлалгүйгээр тэмцэлдээд, шунаад байгаа Бөхийн өргөөг нь төрд авах ажлаа яаравчил. Тэгж байж энэ холбоодын жинхэнэ тэмцэл ил болно.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж