Хуур хөгжмийн наадам энэ сарын 23, 24-нд болно

Хуучирсан мэдээ: 2019.08.16-нд нийтлэгдсэн

Хуур хөгжмийн наадам энэ сарын 23, 24-нд болно

Хуур хөгжмийн наадам энэ сарын  23, 24-нд болно

Залуусын хамгийн их хүлээдэг томоохон шоуны нэг бол Хуур хөгжмийн наадам (XMF). Тус наадам энэ  сарын 23, 24-ны өдрүүдэд болох юм.  Тодруулбал, 23-нд хип хоп, 24-нд электроник  хөгжмөөр оролцох нийт уран бүтээлчдийн нэрс тодорхой болжээ. Хуур хөгжмийн наадам нь жил бүр өөр өөр уур амьсгалтайгаар зохион байгуулагдаж олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголдоо нэвтрүүлэх, хөгжимд хайртай олон мянган залууcыг нэгтгэх, нийгэм рүүгээ эерэгээр  зөв зүйлд уриалах зорилготой юм.  

Түүнчлэн Хуур хөгжмийн наадам (XMF) зохион байгуулагч мэргэжлийн баг бүрэлдэхүүн өндөр чанартай, дуу, дүрсний дэвшил болсон хамгийн өргөн, мэргэжлийн тайзыг засдаг гэдгээрээ онцлогтой.  Тасалбарын үнэ 15-60 мянган төгрөг бөгөөд Наадмын ерөнхий зохион байгуулагчаар BRB компани, хамтран зохион байгуулагчаар Монгол Телевиз, Shoppy.mn, ерөнхий ивээн тэтгэгчээр Голомт банк оролцож байна. Сонирхуулахад,  2017 онд анхны жилдээ амжилттай зохион байгуулагдаж 30000 гаруй залуусыг цуглуулж байсан билээ.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж