Жемнэт халдлагад өртжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.18-нд нийтлэгдсэн

Жемнэт халдлагад өртжээ

Өчигдөр орой ихэнх интернэт доголдож, тасарсан. Тэгвэл Монгол Улсын интернэтийн нийт хэрэглээний 70% орчим хувийг нийлүүлдэг “Жемнэт” ХХК-ийн гадаад урсгал DDoS attack халдлагад өртсөн​ий улмаас доголдол үүссэн байна. Тиймээс “Жемнэт” ХХК албан ёсоор үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчжээ.

Үүний улмаас Скайтел, Скаймедиа, Юнивишн, Юнител, Ситинэт гэх зэрэг томоохон үйлчилгээ үзүүлэгчдийн интернэтийн үйлчилгээ доголдоод байна.

Интернэт хэрэглэгчдийн үйлчилгээг хэвийн болгохоор инженер, техникийн ажилтнууд ажиллаж байгаа аж.

Энэхүү гадаад халдлагын асуудлаар холбогдох байгууллагад хандаж шалгуулах үйл ажиллагаа хийж байгаа аж.

Л.ХАЛИУ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж