Уран уурга, бугуйлчийг тодруулав | News.MN

Уран уурга, бугуйлчийг тодруулав

Уран уурга, бугуйлчийг тодруулав

Уран уурга, бугуйлчийг тодруулав

Монголын уламжлалт болон сонгомол морин спортын холбооноос Батлан хамгаалах туслах нийгэмлэгтэй хамтран уран уурга, бугуйлч, эмнэг булгиулалтын улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрөгч сард Төв аймгийн Сэргэлэн суманд зохион байгууллаа. Энэ жилийн тэмцээнд 21 аймаг, нийслэлийн нийт 26 багийн 80 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьжээ.

Тэмцээний нээлтийн үеэр МСБУМСХ-ны удирдлагууд болон зохион байгуулагчид Монголын ард түмний дунд уламжлагдан ирсэн морины соёлыг дэлгэрүүлэн сурталчлах, адууг уургалах, бугуйлдах, эмнэг сургах үндэсний спортыг хөгжүүлж, хүүхэд залуучуудын сонирхлыг идэвхжүүлэн энэ спортоор хичээллүүлэх, тэдний бие бялдарыг чийрэгжүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлээр ажиллаж байгаагаа танилцуулсан байна.

Энэ жилийн тэмцээний уран уургач төрөлд Дорноговь аймгийн тамирчин Т.Түвшин-Эрдэнэ, бугуйлын төрөлд Дархан-Уул аймгийн тамирчин А.Ядамсүрэн, эмнэг булгиулалтын төрөлд Морин спорт, сургалтын төвийн тамирчин Б.Батгэрэл нар түрүүлж, улсын аварга болжээ.

Монголын уламжлалт болон сонгомол морин спортын холбооноос дотоодын уламжлал төрлүүдийг хөгжүүлээд зогсохгүй олимпийн төрөл болох сонгомол морин спортын төрлийг дахин хөгжүүлж, баг тамирчдыг бэлтгэн олон улсын тэмцээнд оролцох ажлыг эхлүүлэхээр болсон байна.

Сонирхуулахад, адуугаа уургалж, бугуйлдан барих, эмнэг хангалаа сургах арга барилыг үндэсний спортын шинэ төрөл болгон хөгжүүлсэн 30 жилийн хугацаанд энэ спортын төрөл нь улсын спортын цол зэрэг олгох багцад орж, таван жил тутамд нэг удаа болдог Үндэсний спортын их наадмын төрөлд багтсан. Энэ спортын төрлөөр 30 гаруй спортын мастер, дэд мастер төрөөд байгаа юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-08-13 66.181.166.196

уран гоё хийцтэй уурга тодруулсан хэрэг үү, тэгээд тэр гоё уурга бас шагнасан уу

Avatar

Зочин 2019-08-13 212.241.20.9

Энэ хүмүүс ичддэггүй юм байхдаа. Хэмжээгүй юм ярих юм.

Avatar

Зочин 2019-08-13 103.212.117.28

Хүн муулахаас өөр ажил хийдэггүй хүмүүс жижигхэн сэтгэдэг юм. Хүний хийж байгаа зүйлсийг хараад ядаж дуугүй өнгөрч сур

Avatar

Зочин 2019-08-13 202.55.188.45

Amjilt husie. Olympiin morin sport ih chuhal shuu.

Avatar

Chimgee 2019-08-13 66.181.161.55

Tsogtbaatar saidiin hajuud zogsoj baigaa tsaivar tsamtstai ah yasan dajgui zalui ve? Utas fb ni oldohgui biz?

Avatar

Зочин 2019-08-13 66.181.184.200

erguu ork uurtuu comment bichihee boli.

Avatar

Зочин 2019-08-13 202.21.122.182

haha hugjiltei garuud shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж