БНАСАУ-аас дүрвэсэн эх, хүү хоёрын цогцос Сөүлээс олджээ | News.MN

БНАСАУ-аас дүрвэсэн эх, хүү хоёрын цогцос Сөүлээс олджээ

БНАСАУ-аас дүрвэсэн эх, хүү хоёрын цогцос Сөүлээс олджээ

БНАСАУ-аас дүрвэсэн эх, хүү хоёрын цогцос Сөүлээс олджээ

Хойд Солонгосоос дүрвэсэн эмэгтэй, зургаан настай хүүгийн хамт Сөүлд амьдарч байсан байрнаасаа амиа алдсан байдалтай олджээ. Цагдаагийнхны мэдээлснээр, тэд өлсгөлөнгийн улмаас амиа алдсан байж болзошгүй байгаа аж.

“Yonhap” агентлагийн мэдээлснээр, оршин суугчид өдгөө 42 настай эмэгтэйн хүүгийнхээ хамт амьдарч байсан өрөөнөөс эвгүй үнэр гараад байна гэсэн гомдол гаргажээ. Гомдлын дагуу шалгалт явуулж, тэдний цогцсыг олсон байна.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, тэдний цогцсоос хүчирхийлэлд өртсөн, амиа хорлосон шинж тэмдэг илрээгүй аж. Урьдчилсан байдлаар тэднийг хоёр сарын өмнө амиа алдсан гэсэн дүгнэлт гарсан байна.

Хэвлэлд мэдээлснээр, талийгаач эмэгтэй 2009 онд БНАСАУ-аас зугтаж, багагүй хугацаанд Хятадад амьдарч байгаад, Өмнөд Солонгост иржээ. Тэрбээр хүүгийнхээ хамт маш ядуу тарчиг амьдарч байсан бөгөөд байрны төлбөрөө төлөөгүй тул усыг нь тасалсан байсан аж.

Мөрдөн байцаагчдын үзэж буйгаар гэрээс нь ямар ч мөнгө, хоол олдоогүй тул тэднийг өлсөж үхсэн гэж таамаглаж буй юм байна. Гэвч эх, хүү хоёрын үхлийн шалтгаан задлан шинжилгээний хариу гарсны дараа тодорхой болох аж.

Хойд Солонгосчууд илүү сайхан амьдрахыг эрэлхийлж, Өмнөд Солонгос руу зугтдаг ч ихэвчлэн эх орноосоо илүү хүнд нөхцөлд, нийгмийн тусгаарлагдмал байдалд орж, шаардлагатай ур чадваргүй, ажилгүй, төрөл төрөгсдийн дэмжлэггүйн улмаас нас барах тохиолдолд түгээмэл байдаг байна. Өдгөө Өмнөд Солонгост БНАСАУ-ын 30 мянга гаруй иргэн амьдардаг буй ажээ.

Эх сурвалж: YONHAP

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-13 103.229.122.241

Ямар гунигтай мэдээ вэ .

Avatar

Зочин 2019-08-13 64.119.24.134

aygui bol bichig barimtgui gd ajil oldoogui bh l da manaihan shig haraar ajil hiij medehgui hun amitan tanihgui bl hetsuu l de

Avatar

ХЭХЭ 2019-08-13 64.119.25.239

ӨМНӨД СОЛОНГОСТ ХҮН ТУРЖ ҮХДЭГ БОЛ МАНАЙХАН БӨӨН БӨӨНӨӨРӨӨ ТУРЖ ҮХЭЭД БАЙЛГҮЙ ЯАХАВ ДЭЭ ХАХАХА

Avatar

ХЭХЭ 2019-08-13 64.119.25.239

ӨМНӨД СОЛОНГОСТ ХҮН ТУРЖ ҮХДЭГГҮЙ ЮМ ХОЙДУУД АЛЧИХАЖ ДЭЭ. ХОЙДЫН ХАРГИС БҮДҮҮН ГАХАЙН ГАР УРТ ЮМ ТУРААЖ АЛААД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ ЯМАР ХАРГИС ХҮҮР ВЭ?

Avatar

зочин 2019-08-13 203.91.115.37

хөөрхий дөө аль ч Солонгост нь очоод нэмэргүй амиа алдана гэдэг нэгийг хэлээд байна шүү өөр улс орныг зорьж болоогүйм байх даа

Avatar

ХЭХЭ 2019-08-13 64.119.25.239

ӨМНӨД СОЛОНГОСТ ХҮН ТУРЖ ҮХДЭГГҮЙ ЮМ

Avatar

zochin 2019-08-13 203.91.115.243

Өмнөдийнхөн амь эрсэн орж ирдэг хойдуудаа харж үздэггүй юм гэж үү дээ

Avatar

Иргэн 2019-08-13 43.228.130.169

Хөөрхий дөө.Гайгүй сүм бараадаад явахгүй.Итгэгч хүмүүс дээр очоод зовлонгоо ярьсан бол ямар бсан юм бол доо.Хойд солонгосын баагийнууд алсан байх.

Avatar

иргэн 2019-08-13 202.126.89.31

Удахгүй Өмнөд солонгосчууд хуучин байрандаа очино. Учир нь тэд ивээн тэтгэгч АНУ, Япон хоёрынхоо үгэнд муу ордог болсон.Нөгөө талаар япончуудын дайны төлбөрт өгдөг мөнгө байхгүй болсон.

Avatar

Зочин 2019-08-13 202.179.24.85

Коммунизм хүнийг арчаагүй болгодог аж.

Avatar

Зочин 2019-08-13 202.126.88.152

Өмнөдүүдэд хүн чанар гэж байхгүй шдээ. Үүнийг мэдэхийн тулд солонгос очих ч шаардлагагүй. Монголдоо мэдчихэж ч болно.

Avatar

зочин 2019-08-13 64.119.23.216

хөөрхий дөө эх үр хоёр.

Avatar

Болд өвгөн 2019-08-13 66.181.161.105

Өмнөд Солонгос бол тийм сайхан улс биш шүү дээ. Бас л ядарсан гуйлгачингууд шүү дээ. Япон Америк 2 ийн хүчээр сүүлийн үед мөнгөтэй үйлдвэртэй болчихоод л хуцаад байгаа болохоос ядарсан гуйлгачингийн улс гэдгийг хүмүүс минь ойлгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-08-13 66.181.161.45

Монголчууд тэнд амьдраад л болоод байгаамдаа.

Avatar

Зочин 2019-08-13 112.72.12.4

ГӨЛӨГНҮҮД УСТГААД БАЙХДАА ЯАДГИЙН

Avatar

Зочин 2019-08-13 112.72.12.4

Хойд солонгосын горшок халимагтай мангар бацааныг өөрийг нь өлгөж а**х хэрэгтэй

Avatar

Л.Л 2019-08-13 66.181.166.134

БНСУ-д Хойдын нэг үндэстнүүд нь үхэж байна гэдэг өмнөд солонгосчуудын муугынх, тэд буруутай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж