БНАСАУ-аас дүрвэсэн эх, хүү хоёрын цогцос Сөүлээс олджээ

Хуучирсан мэдээ: 2019.08.13-нд нийтлэгдсэн

БНАСАУ-аас дүрвэсэн эх, хүү хоёрын цогцос Сөүлээс олджээ

БНАСАУ-аас дүрвэсэн эх, хүү хоёрын цогцос Сөүлээс олджээ

Хойд Солонгосоос дүрвэсэн эмэгтэй, зургаан настай хүүгийн хамт Сөүлд амьдарч байсан байрнаасаа амиа алдсан байдалтай олджээ. Цагдаагийнхны мэдээлснээр, тэд өлсгөлөнгийн улмаас амиа алдсан байж болзошгүй байгаа аж.

“Yonhap” агентлагийн мэдээлснээр, оршин суугчид өдгөө 42 настай эмэгтэйн хүүгийнхээ хамт амьдарч байсан өрөөнөөс эвгүй үнэр гараад байна гэсэн гомдол гаргажээ. Гомдлын дагуу шалгалт явуулж, тэдний цогцсыг олсон байна.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, тэдний цогцсоос хүчирхийлэлд өртсөн, амиа хорлосон шинж тэмдэг илрээгүй аж. Урьдчилсан байдлаар тэднийг хоёр сарын өмнө амиа алдсан гэсэн дүгнэлт гарсан байна.

Хэвлэлд мэдээлснээр, талийгаач эмэгтэй 2009 онд БНАСАУ-аас зугтаж, багагүй хугацаанд Хятадад амьдарч байгаад, Өмнөд Солонгост иржээ. Тэрбээр хүүгийнхээ хамт маш ядуу тарчиг амьдарч байсан бөгөөд байрны төлбөрөө төлөөгүй тул усыг нь тасалсан байсан аж.

Мөрдөн байцаагчдын үзэж буйгаар гэрээс нь ямар ч мөнгө, хоол олдоогүй тул тэднийг өлсөж үхсэн гэж таамаглаж буй юм байна. Гэвч эх, хүү хоёрын үхлийн шалтгаан задлан шинжилгээний хариу гарсны дараа тодорхой болох аж.

Хойд Солонгосчууд илүү сайхан амьдрахыг эрэлхийлж, Өмнөд Солонгос руу зугтдаг ч ихэвчлэн эх орноосоо илүү хүнд нөхцөлд, нийгмийн тусгаарлагдмал байдалд орж, шаардлагатай ур чадваргүй, ажилгүй, төрөл төрөгсдийн дэмжлэггүйн улмаас нас барах тохиолдолд түгээмэл байдаг байна. Өдгөө Өмнөд Солонгост БНАСАУ-ын 30 мянга гаруй иргэн амьдардаг буй ажээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж