ЭМСЯ-ны албан мэдэгдэл

Хуучирсан мэдээ: 2015.07.17-нд нийтлэгдсэн

ЭМСЯ-ны албан мэдэгдэл

Medee.mn сайтад 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн  11 цаг 05 минутад "Г.Шийлэгдамба сайд нисдэг тэрэг яаралтай дуудуулжээ" гэсэн гарчигтай мэдээ нийтлэгджээ.

Энэхүү мэдээ нь ташаа мэдээлэл болохыг Эрүүл мэнд, спортын яамнаас албан ёсоор мэдэгдэж байна.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нь  Биеийн тамир спортын хөгжлийн төвийн дарга П.Бат-Эрдэнэ нарын хүмүүстэй 2015 оны 07 дугаар сарын 14-19 -ний өдрүүдэд Хорват улсын Ерөнхий сайд асан,  Хорват улсын Олимпын хорооны даргын урилгаар ажлын айлчлал хийж байгаа билээ.

Гэтэл Medee.mn сайтад “Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба долдугаар сарын 15-ны өдөр буюу лхагва гаригт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Хустай рашаан гэх газар байдаг Хашхан нэртэй амралтын газарт Өвөрхангай аймгийн МАН-ын удирдлагуудын хамт амарсан байна. Энэ өдөр Г.Шийлэгдамба сайдын эхнэр нь морь унаж явахдаа унаж, мориноосоо  чирэгдэн нуруу нугасны хүнд бэртэл авсан гэх мэдээлэл байна. Ингээд Г.Шийлэгдамба сайд долдугаар сарын 15-ны өдрийн 11.00 цаг орчимд МАК компаниас нисдэг тэрэг хөлсөлж, яаралтай дуудуулж, гэмтэл авсан эхнэрээ Улаанбаатар хот руу хүргүүлсэн юм байна” хэмээн нийтлэхдээ ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбын эхнэрийг нь хүнд гэмтсэн мэтээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж хувь хүний болон Эрүүл мэнд, спортын яамны нэр хүндэд халдсанд гүнээ харамсч байна.

Дээрх худал мэдээллийг бичсэн Medee.mn сайтын сэтгүүлч Б.Гэрэлд харицлага тооцож, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр албан ёсоор уйчлалт гуйхыг шаардаж байна.

Хувь хүний нэр хүндэд халдсан энэхүү үйлдлийг нь баримтжуулж, холбогдох хуулийн байгууллагад хандахаа албан ёсоор мэдэгдэж байна.

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЯАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж