"Хонгконгийн жагсаал терроризмын шинжтэй болж байна"

Хуучирсан мэдээ: 2019.08.13-нд нийтлэгдсэн

"Хонгконгийн жагсаал терроризмын шинжтэй болж байна"

"Хонгконгийн жагсаал терроризмын шинжтэй болж байна"

Хонгконгод үргэлжилж  буй эсэргүүцлийн жагсаал нь хүч хэрэглэсэн, терроризмын шинжтэй болж байна гэж БНХАУ үзэж байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хонгконг болон Макаогийн асуудал хариуцсан газрын албан ёсны төлөөлөгч Ян Гуан мэдэгдэл хийхдээ Хонгконгийн жагсагчид цагдаагийнхан руу дайрсан нь ноцтой гэмт хэрэг хэмээн онцлоод үүний цаана АНУ байгаа гэжээ.

Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд жагсагчид цагдаагийн ажилтнууд руу дайрахдаа маш аюултай зэвсэг хэрэгсэл ашиглаж байгаа нь ноцтой хүчирхийллийн гэмт хэрэг төдийгүй терроризмын илрэл. Жагсагчдын энэхүү үйлдлүүд нь олон нийтийн дэг журмыг бүдүүлгээр зөрчсөн, хонгконгчуудын аюулгүй байдалд ноцтой заналхийлсний дээр Хонгконгийн тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлтэд эрсдэл учруулж байна. Тиймээс энэ төрлийн хүчирхийллийн гэмт хэргийг хууль ёсны дагуу шийтгэх ёстой. Мөн  АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон зэрэг өндөр албан тушаалтнууд Хонконгийн сөрөг хүчний дэмжигчидтэй уулзсан нь жагсагчдыг илт дэмжиж байгаагийн нотолгоо. Би нэг зүйлийг дахин сануулъя. Хонгконг бол Хятадын нэг хэсэг. Тиймээс Хонгконгод болж буй үйл явдал бол манай улсын дотоод асуудал учир Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг сануулж байна гэжээ.

Бээжингийн эрх баригчдын зүгээс Хонгконгийн жагсаал цуглаан даамжирсаар улс орны эдийн засагт хохирол учруулж, ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсаар байх юм бол Ардын чөлөөлөх армийн цэргүүдийг оруулахад бэлэн байгаагаа анхааруулсаар байгаа билээ.

ХОНГКОНГОД БОЛЖ БУЙ ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ЗУРГУУДААС

 

Эх сурвалж: HONGKONGFP, NEWSWEEK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж