НБА-н улирал Лос-Анжелес хотын багуудын тоглолтоор эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.13-нд нийтлэгдсэн

НБА-н улирал Лос-Анжелес хотын багуудын тоглолтоор эхэлнэ

НБА-н 2019-2020 оны улирлын нээлтийн тоглолтыг хийх багууд даваа гаригт тодорхой болжээ. Улирлын нээлтийн тоглолтыг Нью-Орлеан Пеликанс болон Торонто Рэпторс, Лос-Анжелес Лейкерс болон Лос-Анжелес Клипперс багуудын тоглолт болно.

Багийн лидер Э.Дэвисийг Лос-Анжелес Лейкерс рүү алдсан ч энэ оны драфтын тэргүүн сонголт З.Уильямсоноор “бүл” нэмсэн Нью-Орлеан Пеликанс өнгөрсөн улирлын аваргуудтай нүүр тулна. Багийнхаа хамтаар умард руу аялаж, улирлын эхний тоглолтоо хийх З.Уильямсонд шинэхэн аваргуудын талбай тийм ч эелдэг байхгүй л болов уу? Талбайдаа нээлтийн тоглолтоо хийх Торонто Рэпторс баг К.Леонард болон Д.Грийн нарыгаа алдсан ч К.Лаури, П.Сиакам, М.Газол, Ф.ВанВлит тэргүүтэй залуус НБА-д хөл тавьж буй З.Уильямсонд амаргүй өрсөлдөгчид байна.

Тэгвэл Лос-Анжелес хотноо энэ зуны солилцоо, наймаанд идэвхтэй оролцсон хоёр багийн “тулаан” болно. Л.Жеймс тэргүүтэй Лос-Анжелес Лейкерс баг өнгөрсөн улиралд плэй-оффын гадна үлдсэн тул энэ улирал амжилтаар өлсгөлөн, ууртай эргэн ирж байгаа. Тийм ч учраас Лейкерс баг энэ зун Э.Дэвисийг авахын тулд Л.Болл, Ж.Харт, Б.Инграм нарын залуусаа драфтын хэд хэдэн эрхийн хамт явуулсан. Мөн шилдэг хамгаалагч Д.Гринийг Торонтогоос, Э.Брэдлиг Мемфисээс, К.Күүкийг Голденгоос авч хүчээ чамгүй зузаатгаснаас гадна ахмад холбон тоглогч Р.Рондог дахин хоёр улирал авч үлдэхээр болоод байна. Ийн хүчээ зузаатгаад буй Лейкерс баг улирлын эхний тоглолтоо К.Леонард, П.Жоржоор хүчээ зузаатгаад буй Клипперс багтай хийнэ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж