Төрийн их баяр наадамд Дорнодын хүлгүүд хэрхэн уралдав

Хуучирсан мэдээ: 2015.07.17-нд нийтлэгдсэн

Төрийн их баяр наадамд Дорнодын хүлгүүд хэрхэн уралдав

Энэ жилийн Үндэсний их баяр наадамд Дорнод нутгийн уяачид айраг, түрүү хүртэж чадаагүй боловё хоёр ч уяачийн хурдан хүлэг цээжинд давхижээ. Тухайлбал  Халхгол сумын алдарт уяач Занданбалын Химийнхүүгийн бор хонгор азарга 8-д хурдалж барианд орсон юм. Хонгор азаргыг 7 настай Болор-Эрдэнийн Номин-Эрдэнэ охин унаж хурдлуулсан байна. Мөн Цагаан-Овоо сумын уугуул Бүтийн Батсайханы хар даага 7-р байранд орсон. Хар даагыг 11 настай, Эрдэнэчулууны Тэлмэн хүү унажээ.

Эх сурвалж: www.dornod.net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж