Цинциннати мастерс тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.08.13-нд нийтлэгдсэн

Цинциннати мастерс тэмцээн эхэллээ

Цинциннати мастерс тэмцээн эхэллээ

Мэргэжлийн талбайн теннисний шилдэг теннисчид АНУ-ын Охайо мужийн Цинциннати хотноо ирээд байна. Энд Цинциннати мастерс буюу Western & Southern Open тэмцээн бүтэн долоо хоногийн турш үргэлжилнэ. Цинциннати мастер нь эрэгтэй теннисчдийн АТР-н мастерс-1000, эмэгтэйчүүдийн WTA-н премьер-5 зэрэглэлд багтдаг чансаа өндөр тэмцээн юм.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Н.Жокович, Р.Федерер, К.Нишикори, Д.Дим, С.Циципас, А.Зверев, К.Хачанов, Д.Медведев нарын теннисчид өрсөлдөж байна. Харин өчигдөрхөн Канадын нээлттэй тэмцээнд түрүүлсэн Р.Надал энэ удаагийн тэмцээнийг өнжихөөр болсон байна. Цинциннати мастерс тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд Р.Федерер хамгийн олон буюу найман удаа шигшээд шалгарч, долоон удаа түрүүлсэн байдаг. Тэгвэл Н.Жокович зургаан удаа шигшээд шалгарсан ч ердөө ганцхан удаа буюу өнгөрсөн жил түрүүлж байжээ.

Харин эмэгтэй ганцаарчилсан төрөлд С.Уилльямс, А.Кербер, С.Халеп, П.Квитова, Н.Осака, С.Стефэнс, Э.Берти, М.Шарапова, В.Уилльямс, В.Азаренка, Г.Мугуруза, К.Возняцки зэрэг Их Дуулга тэмцээний цомыг өргөж байсан шилдгүүд өрсөлдөж байна. Цинциннати тэмцээнд С.Улльямс хоёр, М.Шарапова, В.Азаренка, Г.Мугуруза нар тус бүр нэг удаа түрүүлж байжээ.

Тэмцээний эхний шатанд М.Шарапова өрсөлдөгчөө 6:3, 7:6 харьцаатай хожиж, хоёрдугаар шатанд Э.Бертитэй тоглохоор болоод байна. Мөн эгч В.Уилльямс эхний шатны өрсөлдөгчөө хожиж, Нидерландын К.Бертенстэй дараагийн шатанд тоглоно.

Цинциннати тэмцээн өндөрлөсний дараа наймдугаар сарын 26-нд энэ оны сүүлийн Их Дуулга болох US Open буюу Америкийн нээлттэй тэмцээн эхэлнэ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж