Т.Содной: Бөхчүүд допинг хэрэглэж буй нь мөнгөтэй холбоотой | News.MN

Т.Содной: Бөхчүүд допинг хэрэглэж буй нь мөнгөтэй холбоотой

ДОПИНГ

Т.Содной: Бөхчүүд допинг хэрэглэж буй нь мөнгөтэй холбоотой

Сүүлийн жилүүдэд манай бөхчүүдээс допингийн асуудал салахаа байсан. Өчигдөр гэхэд /2019.08.12/ шинжилгээ өгсөн 16 бөхийн хоёроос нь допинг илэрсэн талаар “Үндэсний бөхийн комисс”-ын дарга сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Үүнтэй холбогдуулан бид өөрийн амьдралын жараад жилийг Монгол бөх судалж, ном бичиж хэвлүүлсэн Т.Содной гуайтай уулзаж ярилцлаа. Тэрбээр Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн, биологийн ухааны доктор, профессор, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой, нас сүүдэр 90 дөхөж яваа буурал юм.  

-Үндэсний бөхийн үүх түүхийн талаар та олон ном бичжээ. Энэ спортыг хэдийнээс яагаад судлах болов оо?

– Би 1931 онд төрсөн хүн. Хүүхэд байхаасаа л бөхөд хорхойтой, сонирхож явдаг хүүхэд байв. Хаана бөхчүүд байна би тэнд явна. 1951 оноос хойш улсын наадам тасралтгүй үзсэн хүн. Бөхчүүдийн яриа хөөрөө, харилцаа, зан араншин, өмсгөл зодог шуудаг тэр бүү хэл үсний засалтын хэв маягийг хүртэл хажуунаас нь кино үзэж байгаа юм аятай харж явсан хүн. Одоогоос таван жилийн өмнө би “Бөхийн холбоо”-нд “Монгол бөхийн нэвтэрхий толь” хийх санал тавьсан юм. Энэ саналыг маань тус холбоо хүлээж аваад ном бүтээх үйл хэргийг эхэлж, миний бие шинжлэх ухааны зөвлөгөө өгөх, өгүүллэг бичих, редакторлах үүргийг хүлээсэн юм. Ингээд “Монгол бөхийн нэвтэрхий толь” хэмээх 80-аад хуудастай ном хэвлэгдсэн. Энэ бол Монгол хүний биеийн болоод оюуны соёлын их баримтыг түүхэнд үлдээсэн явдал юм. Үүнээс гадна олон ном, өгүүллэг, нийтлэл бичиж байсан.

-Түүхийг судалж байхад Монгол бөх, эр хүн бие бялдар, зан байдлын хувьд ямар байсан бэ? Орчин үед өөрчлөгдсөн болов уу?

-Ерөөс Монгол эр хүнийг бөхчүүдээр төлөөлүүлэн ойлгодог байв. Монгол бөхчүүд гэдэг бие бялдрын хувьд өргөн ханхар, хүч тэнхээтэй, оюун ухаан цэлмэг, зан байдал ёс жудагтай, тайван дөлгөөн, хамгийн гол нь сэтгэл цэвэр байсан юм. Одоо харж байхад тэр хэмжээнд арай л хүрэхгүй байна уу даа гэж зарим талаар бодогддог. Яах вэ, бөхийн ногоон дэвжээн дээр юу ч болдгийг бид сайн мэдэхгүй залуу бөхчүүд хор шартай, зоригтой байх үе бий. Ард олноо баясгах даацтай барилдаан үзүүлэх гэж хүч үздэг хүмүүс. Гэхдээ бөхчүүд маань барилдахдаа сэтгэл цэвэр байхыг чухалчлах хэрэгтэй. Сэтгэл цэвэр гэдэг нь шударга барилддаг, ямар нэгэн ёс зүйгүй үйлдэл үзүүлдэггүй гэх мэт чин үнэнч байдлыг хэлж байгаа ухаантай.

-Сэтгэл цэвэр байх ёстой гэж та хэллээ. Үүнд ямар нэгэн сэргээш хэрэглэхгүй хүч тэнхээ, оюуны бяраар чин үнэнчээр өрсөлдөх орно биз дээ?

-Тэгэлгүй яах вэ, энэ ч бас хамаатай. Дээхэн үеийн бөхчүүд бяр хүч, оюун ухаанаа шавхан, хамаг анхаарлаа хандуулан цэвэр сэтгэлзүйгээр шударга өрсөлддөг байсан. Хаана хүч бяр нь жигдэрсэн бөх байна, түүнтэй барилдах гэж үзнэ. Өөрийгөө хурцална. Амралтын өдөр бүрээр Хөдөлмөр, Барилгачдын нийгэмлэг, Спортын ордон гээд заалны барилдаанууд их хийнэ. Бөхийн спорт хувь хүнээс тэсвэр тэвчээр, хөдөлмөр зүтгэл, сэтгэлзүйн хатыг эн тэргүүнд шаарддаг. Үүнд л залуу бөхчүүд маань хугарахгүй, нугарахгүй байх нь зүйтэй.

-Шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн хоёроос нь допинг илэрсэн тухай ид шуугиж байна. Дор бүрнээ хэн бол гэсэн таамаг дэвшүүлж байна. Хэн ч байлаа гэсэн олон жил бөх судалж, дурладаг хүний хувьд энэ мэдээ танд урам хугармаар сонсогдох байх даа

-Хайран бөхчүүд минь. Яагаад ийм юм хэрэглэчихэв ээ. Уг нь хэрэглэх огт хэрэггүй юмсан гэсэн харамсах сэтгэл төрж байна. Хайран бөх дөө гэж. Тэр сайхан өсөх ирээдүйтэй залуу бөх допинг яагаад хэрэглээ вэ гэдгийн цаана мөнгөний асуудал байна гэж би харж байна. Ерөөсөө л бөхчүүд допинг хэрэглэж буй нь мөнгөтэй холбоотой.

-Нөгөө талаас бөхчүүд өөрсдөө мэдэхгүйгээр хэрэглэчихээд байна уу?

-Үгүй. Допинг хэрэглэсэн бөхчүүд гэмтэл, бэртэл аваад эм уучихсан, хориотой бодис байсныг мэдсэнгүй гэж ярьдаг. Энэ бол худлаа. Үнэндээ үүнийг хэрэглээд амар хялбар аргаар болж өгвөл улсын наадамд түрүүлчих юмсан хүсэл тэднийг хорлоод байна.

Нэг, хоёр наадамд түрүүлж болох юм. Гэтэл энэ цаанаа олон сөрөг үр дагавартай гэдгийг мэдэхгүй байна. Наанадаж өөрийнх нь эрүүл мэнд, цаашдаа өөрийг нь залгах үр хүүхэд олоход нөлөөлнө гэдгийг ойлгохгүй байна. Маргаашийг тэр бөх ердөө бодохгүй байна. Өнөөдөр л түрүүлэх асуудал чухал байна. Яагаад гэвэл энэ чинь мөнгөтэй холбоотой. Өөрөөр хэлбэл түрүүлсэн бөхөд өгч байгаа бай шагналтай холбоотой. Монголчууд бүтэн жилд ганц удаа бөхчүүдээ барилдуулж, баярлаж цэнгэдэг. Харин Японы сумо өрөөсгөл сар бүхэн барилдаантай байна. Шагнал урамшуулал гардуулахад эзэн хаан өөрөө оролцож, насан туршдаа хадгалах, үр хойчдоо үлдээх асар дурсгалтай том цомыг хүндэтгэлтэйгээр гардуулан өгдөг. Мөнгө яах вэ дагалддаг байх, гэхдээ энэ гол биш. Гэтэл манай Монголын хувьд түрүүлсэн бөхчүүддээ байр, машин гээд хэрэглээний материаллаг шагналаар их урамшуулдаг болж. Энэ нөгөө талдаа бөхчүүдийг эдийн сонирхолтой, шуналтай болгож байна. Үүнийг дагаад ямар ч аргаар болов түрүүлэх сонирхолтой болох, допинг хэрэглэх, найраа хийх зэрэг сөрөг талууд үүсээд байна.

-Таны хэлж байгаатай санал нийлж байна. Дэлхийд өнөөдөр оюун ухаанаараа гайхуулж буй хүүхдүүдээ олигтой урамшуулахгүй байж, бөхчүүдийг хэтэрхий туйлширч шагнах юм гэж шүүмжлэх хүмүүс байдаг?

-Шагнаж урамшуулалгүй яах вэ, гэхдээ заавал материаллаг байх албагүй шүү дээ. Үр удамдаа үлдээх, нутгийн олондоо бахархал болох үлдэцтэй дурсгалын зүйл өгвөл яасан юм бэ гэсэн санаа юм. Хоймортоо залаад тавьчихдаг, орсон гарсан нутгийн олон бахархан харж, хүндэтгэдэг, магадгүй олон жилийн дараа музейд үзмэр болоод эзнээ мөнхлөх тийм л дурсамжийн зүйл хэрэгтэй байгаа юм. Төрийн наадамд гурав дараалан түрүүлсэн бөхийг ард түмэн асар их хүндэтгэж байна шүү дээ. Ийм л бөхөө тэр дурсамжийн цомтой, өөр бусад урамшууллаа давхар өгөөд явбал их зүгээр. Түүнээс биш нэг удаа түрүүлээд байр, машин өгөөд байвал бүгд л нэг удаа түрүүлэхийн дон тусаж, юу ч хэрэглэхээс буцахгүй болно. Тэгэхээр энэ шагнал урамшуулал өөрөө мөнгө даллаж, мөнгө  бөхчүүдийг допинг хэрэглэхэд хүргэж байна.

-Бөхийн түүхэн замналыг харж байхад түрүүлсэн бөхөд ямар шагнал урамшуулал өгдөг байсан бол?

-Богдын Засгийн газрын үед бөхчүүдийн шагнал урамшуулалд төчнөөн төгрөг, чихэр, боов, хадаг гээд тогтоочихсон зүйл байсан. Ухаандаа Маршал Х.Чойбалсангийн үед ямар шагнал өгч байж вэ гэж судлаачид сонирхсон байдаг. Тэгэхэд тухайн түрүүлсэн бөхөд яг таарсан сайхан Монгол дээл Маршал өөрөө гардуулж өгч байжээ. Зөвхөн тэр бөхөд зориулж, захиалж хийлгэсэн дээл гэдэг тухайн бөхийн хувьд хамгийн том шагнал. Одоо түрүүлж байгаа бөхчүүдэд үр хүүхдэд нь үлдэх ийм дурсгал өгдөг болов уу даа. Өнөөдрөө харсан шагналууд байдаг учраас залуус маань ирээдүйгээ, өөрийгөө золин байж зүтгэдэг байх.

-Залуу бөхчүүдийг залж, зөв зүг рүү хөтөлж, чиглүүлж явах ёстой ахмад аваргууд маань хаана, юу хийж байна вэ? Монгол бөхийн хөгжилд тэдний оролцоо бас их чухал?

-Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт суран Дамбий гэж Засагт ханы наадамд хэд хэдэн удаа түрүүлсэн нэртэй бөх өвгөн байлаа л даа. Их сайхан том биетэй. Тэр хүн бөхчүүдийг тойруулчихаад хууч яриа дэлгэнэ. Тэгэхдээ бөхийн дан сайхан зан чанар, ёс суртахуун, уламжлалын тухай ярина. Хэрэв баяр наадмын үеэр ямар нэгэн асуудал үүсвэл түүнийг шууд таслан зогсоох нөлөөтэй байлаа. Одооны аваргуудыг ажиглаж байхад зарим нь зөв сайхан үлгэр дууриалал болж байхад зарим нь буруу зам руу хөтлөх жишээтэй. Бөхийн холбооны дөрөвдүгээр их чуулган нэгдлийн холбооны байранд бараг арван хэдэн жилийн өмнө болсон санагдаж байна. Би түүнд төлөөлөгчөөр оролцож байсан юм.

Монгол бөхийн холбооны тэргүүн сонгох асуудлаар олон хоног тасралтгүй хуралдсан. Тэнд аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, О.Балжинням болон улсын цолтой залуу бөхчүүд ч байсан. Тэгэхэд би нэг юм ажигласан. Ж.Мөнхбат аварга нэг ч үг тэр хурал дээр хэлээгүй бас хэрэлдээгүй. Тэгсэн мөртлөө хурлын завсарлагаанаар асуудлыг ёжлох маягаар хэлээд өнгөрч байв. Харин хэдэн өдөр үргэлжлэх хэрүүлийг Х.Баянмөнх, А.Сүхбат тэргүүтэй дөрөв, таван хүн л гаргаж байгаа юм.

Бөхчүүд маань хоёр хуваагдчихдаг. Ард түмэн алийг нь зөв гэхээ мэдэхгүй. Гэтэл Монгол бөхийн дотор бий болсон зүй зохисгүй асуудал арга барилын хувьд янз бүрээр нэмэгдээд байна. Үүнийг төрийн оролцоотой хуулийн хүчээр цэвэрлэх ёстой.

-Та Үндэсний бөхийн ёс зүйгүй асуудалд төр оролцож, зохицуулах ёстой гэж хэлэх гээд байна уу. Уг нь Монгол бөхийн холбоо гэж байгууллага байгаа шүү дээ?

-Тийм ээ, гэхдээ эрх мэдэл нь хүрэхгүй байна. Төрийн зүгээс хууль, зарлиг гээд эрхзүйн үүднээс бөхчүүдийн дотоод хагарал, хэрүүл тэмцэл, одоо тэр допингийн асуудлыг хүртэл шийдэх хэрэгтэй гэж хэлэх байна. Буруу зүйлийг засаж залруулах ёстой. Бөхчүүдээ талцуулчхаад  хараад сууж хэрхэвч болохгүй. Үүний цаана бөхөө хүндлэх ард түмний итгэл, сэтгэл явж байна шүү дээ.

-Үүнийг ер нь цаашдаа яаж шийдэх ёстой вэ, яавал бөхчүүд үнэн, шударга, эв нэгдэлтэй байх вэ, сэргээш хэрэглэхгүй байхад яаж анхаарах вэ, цолыг нь хураагаад л шийдчих үү?

-Үгүй. Хамгийн гол нь бөх хүн өөрөө шийднэ. Хууль гаргалаа, торголоо, барилдах эрхийг нь хаслаа гээд ямар ч нэмэргүй. Тэгэхээр Монгол бөх барилдахад цэвэр сэтгэлзүй хамгийн чухал. Допинг хэрэглээд түрүүлж байгаа, хэрэглээгүй цолгүй үлдэж буй бөх хоёрт асар их ялгаа бий. Эрт үеийн Монголчуудын цэргийн гурван эрдмийн нэг бол Монгол бөх байсан. Түүхийн явцад үндэсний бөхийн спорт болж хөгжсөн түүхтэй. Энэ спортоор хичээллэсэн хүний бие болоод оюун ухаан, сэтгэлийн дотоод ертөнц давхар хөгжиж байдгаараа онцлогтой. Дэлхийн бусад улсын бөхийн төрлөөр Монголчууд амжилт их гаргадаг. Үүний суурь нь бол үндэсний бөх юм. Тэгэхээр энэ сайхан үндэсний спортоо бид хүндэлж, хамгаалж байх ёстой. Үүнд өөрийгөө бөх гэж боддог хүн бүхэн хамаатай гэдгийг судлаач хүний зүгээс хэлмээр байна. Үндэсний бөх бол миний амьдралын нэг хэсэг. Нас дээр гараад сонсгол, хараа муудсан ч барилдаан эхлэхэд бал, цаасаа бариад л зурагтынхаа дэлгэцэд наалдчихдаг хүн би. Уран мэхтэй шударга барилдаан үзчихвэл түүнээс илүү баяр, цэнгэл үгүй мэт. Дээр үеийн бөхчүүдийн далбаа гэхэд хаанаас ч бариад авахаар гогцоо байсан. Тийм далбаатай байхад хэрэглэж байсан олон мэх одоо хэрэглэгдэхгүй байна. Бадамсэрээжид арслангийн яриад байдаг сээрэн дунгуу гэх мэт мэхнүүдийг олж харахгүй удаж байна. Гэхдээ л би одоог хүртэл Монгол бөхөө үздэг, хайрладаг, шимтдэг хэвээр.

Д.Содной гуайтай ярилцаж суухад Үндэсний бөхөд үнэхээр хайртай хүн юм гэсэн бодол төрж байлаа. Бөхийн тухай яриа эхлэнгүүт үүх, түүхийг нь цаг хугацаатай нь тоочоод ярих юм билээ. Тэрбээр "Уг нь би бөхчүүдээ их хүндэлдэг, дандаа сайн сайхан, гэрэлтэй бүхнийг дурдмаар байна. Гэтэл саар зүйлүүдээ засаж, залруулахгүй өнгөрч хэрхэвч болохгүй" гэсээр яриагаа өндөрлөсөн юм. Танд эрүүл энх, урт наслахыг хүсэн ерөөе!

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-13 188.171.129.139

Ene heden gvzeegee unjuulsan davaa nairdag luivarcjdyg vzehee bolitsgooe.Vzehee bolivhihvol naaduul chini har ayandaa evlerne.Magad turna,hvch vzej barilddag bolno.Odoo bvr tvrvvlsen buhiin avgaid hvrtel mashin beleglej zulguiddag bolson bna sh dee.Ene hurdan moriny uraldaan ch yalgaagvi

Avatar

улаанаа 2019-08-13 66.181.187.26

монгол бөхиин допингиин нэрт төлөөлөгч бол батэрдэнэ аваргаас эхтэй мөн сумяабазар сүхбатаар хөгжлиин оргил руугаа явж одоо дээд цэгтээ хүрээд ниитлэг болчоод бн сумын наадмын бөхчүүд ч тариатай ямар сайндаа л рётаболил хэмээх тариаг сумын заануудын тариа гэж байх вэ дээ ха ха

Avatar

Зочин 2019-08-13 139.5.216.172

Содной гуай та судлаач хүний хувьд "Монгол бөхөд сэргээш хэрэглүүлсэн загалмайлсан эцгийг нэрлээч" гэвэл хэн гэхсэн бол. Бас энэ сэргээш гэгч хэдэн оны үеэс үндэсний ба чөлөөт, жү-до гэх мэт бөхөд үүссэн юм бол. Та нэг хариулаач. Хойч үе үнэн мөнийг баттай эх сурвалжаас мэдэг л дээ

Avatar

zocgin 2019-08-13 64.119.24.53

uxer mongolchuud buxiig yu gej boddog yum xen ch gesen udur bolgon beltgel xiivel ted naraas dutaxgui xuchtei bolno shuu dee

Avatar

Зочин 2019-08-13 103.229.122.241

БӨХ ХЭРҮҮЛ УРУУЛТАЙ БАЙВАЛ ЭНЭ ХӨГШИНД СОНИРХОЛТОЙ БОЛТОЙ ,

Avatar

Зочин 2019-08-13 103.212.117.121

Талцуулаж хэрүүл хийх гэсэн дээ биш ээ бөх сулаач хүний хувьаар сэтгүүлчийн асуултад хариулсан байна

Avatar

Зочин 2019-08-13 66.181.176.17

талцуулж судлаач хувиар гээд бичээч ээ

Avatar

Ajaa taij 2019-08-13 202.9.43.6

Chi eruuluu Yher uu?

Avatar

Ajaa taij 2019-08-13 202.9.43.6

103 229122.241 ee.

Avatar

mgl 2019-08-13 202.9.43.164

Bayanmunkh gej neg s***r baina aa, Mongol bukhiig heden jil hagalah gesen n**** ve? Uiliin ur gej bii dee.

Avatar

unshigch 2019-08-13 202.126.89.175

Япон орон шиг хөгжиж (жорлон, утаа, үерийн ус, зам тээвэр, эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн асуудалгүй болчоод) бөхчүүдээ бүдүүн мөнгөөр шагнах нь зүйтэй байх . Сумо бөхийн байг дуурайж хүмүүсийг эвдээд байх юм

Avatar

аа 2019-08-13 62.232.167.210

Мэдээж ш дээ, сайн барилдвал Ниссан, Ландаа больё гэхэд адуу мал, байр сууц, нутгийн зөвлөл, ард зоноос бэлэглэх олон арван сая төг, гэрэлт хөшөө хүртэл бэлэн хүлээж байхад яалтай. Ядаж байхад, бөхчүүд том биетэйгээ урвуу хамааралтай жижигхэн тархитай байдаг учир оюунаа хөгжүүлэн суралцах чадамж нойл ба мэдлэг, боловсролоороо амьдрах боломж хомс. Яахав, Баттулга ерөнхийлөгчийн зөвлөх жижиг тархит Аса гэх мэт цөөн тохиол бий бий.

Avatar

Бөх сонирхогч 2019-08-13 202.55.191.130

хоцрогдсон өвгөнөөс утгагүй ярилцлага авах юмаа. Дээр үед бөхчүүд бага шагнал авдаг байсан л гэх юм, тэр үе та нартайгаа хамт дуусч байна. Одоо мэргэжлийн шахуу болчихсон спорт шагнал сайтай байхгүй бол бөхчүүд нь яаж амьдралаа залгуулах юм вэ. Ийм хөгшин хүнээ яриа авдагаа болих хэрэгтэй. Допинг бол яах аргагүй хориглох зүйл

Avatar

Хиймортой Монгол 2019-08-13 202.126.89.65

Хурдан мориноос сэргээшийн шинжилгээ авч байх хэрэгтэй, монгол хүн адуундаа хайртай, монголын бахархалт амьтан шүү дээ

Avatar

зочин 2019-08-13 66.181.166.196

бөх гэдэг чинь толгойгоороо амьдрах чадалгүй нийгмийн хамгийн мунхаг, бүдүүлэг хэсгийн амьдрах арга шүү дээ, яаж биед амархан хурдан баяжих вэ гэсэн улс, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй л улс байх юм энэ бөхчүүд

Avatar

Бат 2019-08-13 64.119.16.181

Ёстой оносон үг

Avatar

zochin 2019-08-13 202.21.99.42

codnoi gej ene nohor yu yariad bga yum bol 90 gartlaa nacaLSAN BOL JYDAGTAI BMAAR YTUM ARD TYMNII DUNDV YAS HAYAH HEREGGVI BMAAR

Avatar

Зочин 2019-08-13 103.212.117.121

Яс хаясан юм байхгүй сэтгүүлчийн асуусан асуултанд хариулсан байна

Avatar

Зочин 2019-08-13 66.181.161.114

бѳхчүүд гэж шунал ихтэй архи дарс хүүхэнд нугасгүй . Уран мэхийг уралдуулан барилдах биш зүгээр л хоёр мантуу бие биеэ түшсээ махан бѳмбѳлѳгүүд болсон. хамгийн их жалга довны үзэлтэй хоёр бүх барилдаад энэ хэн унасан хэн давсан чѳтгѳр бүү мэд. монгол улсын гутамшиг

Avatar

Зочин 2019-08-13 202.21.96.212

ХҮҮХЭНТЭЙ ОЙРТОЖ ЧАДАХАА БАЙСАН БАЙХӨӨ, ДОПИНГ ШАХСААР БАЙГААД , ӨНӨӨХ АЖИЛЛАХГҮЙ, ЗАРИМ БҮҮР БАЙХГҮЙ БОЛЦОН БАЙДЫН ГЭСЭН ШД

Avatar

Зочин 2019-08-13 66.181.161.100

Түрүүлсэн цэрэг гайгүй шагналтай халагддаг уламжлал тогтооё. Тэд хуарандаа допингүй бэлтгэл хийнэ. 512 цэрэг барилдуулья.

Avatar

Zochin 2019-08-13 202.9.45.125

Yagaad doping heregleed bdag yum be odoo bolimoor yuma tsever hudulmuruuruu barildaldaa

Avatar

зочин 2019-08-13 103.26.195.129

Бөхийншагнал байлгүй л яахав.Гэхдээ арай дэндүү их байна.Оюуны спортод өгч буй шагнал нь өчүүхэн байна.Шуналд автаад байгаа бөхийн шагналыг цаашид цэгцлэх нь зүйтэй дээ.Суурь сууриар нь мал, машин тэрэг, хэд хэдэн өрөө байр өгөөд байдгийг болих хэр эгтэй.Насаараа байрны төлөө хөдөлмөрлөөд авч чадахгүй байхад хэд хэдээр нь нэг наадамд түрүүлээд аваад байдаг нь зүйд нийцэх үү.Тэртэй тэргүй зохих шагнал урамшуулалтай байхад бөхчүүд барилдана л шүү дээ.Цэрэг цагдаагийн цолыг хүртэл замбраагүй олгох

Avatar

НЯМ 2019-08-13 64.119.17.103

Яг үнэндээ Мөөеэ аварга Төв аймгаас бөх төрүүлсэнгүй, бодсонгүй. Д.Сэрээтэр харцагыг заан болох байсанд хүртэл хорлосон доо

Avatar

НЯМ 2019-08-13 64.119.17.103

Яг үнэндээ Мөөеэ аварга Төв аймгаас бөх төрүүлсэнгүй. Харин ч Д.Сэрээтэр харцага мэтийг дарсаар байгаад дуусгасан. А.Сүхбатыг Увсаас авгай авлаа гэж хараасан мөртлөө хүүгээ Япон хүүхэнтэй суулгасан.

Avatar

Зочин 2019-08-13 202.179.25.6

Монгол хүмүүс байж талцахаа болцгоо.Түүхэндээ талцаж байгаад гадны хоол болсноо санах хэрэгтэй. Увсынхан хүн муутай ч гэх шиг
Бөхчүүд шударга сайхан барилдах хэрэгтэй. Монгол бөхийн босоо цагаан хийморь мөнхөд ивээг хурай хурай хурай.

Avatar

Зочин 2019-08-13 122.201.24.229

Оюунболд шагналаа буцааж өгч чадах уу?

Avatar

Зочин 2019-08-13 103.229.121.148

naadaj chaddaggui, temtsej chaddaggui, amia hoohoilson, tsever tsusniih ch bish beejin habnii sheesnuud uchir zuigee ololtsood yabj chadahgui bol tartsgaa. 2 odor haluun narand zogsoj baij 5 hund bilet avsan. uzlee harlaa. Boon heruul. Tahimaa ogoood yabchihaj chadahgui oohon bombuuleinuudiig harlaa. 2 durak ni doping hereglesen gej baina. Hereggui uzdeg baij. Ternii orond biletnii mongooroo tolgoitiin yadarsan heden hogshchuuld amid honi avaad ochdog baij.

Avatar

Зочин 2019-08-13 59.153.115.168

Хамгийн хорчин хүн чинь энэ үү харин…

Avatar

Зочин 2019-08-13 103.212.118.160

Мянганы хорчин бөх Баянмөнх, Чинбат нарын бах тав нь ханаж бөөн баяр болж байна. Допинг хэрэглэсэн бөх мэдээж хариуцлага хүлээнэ.Харин албан ёсны бөхийн холбоо нь Б.Бат-Эрдэнэ аваргынх, Баянаа аварга нарын цөөн хүн мянган удаа шүүхийг авлигадаж шийдвэр гаргуулаад нэмэргүй, эд нар Монгол бөхийг бузаарлаж гүйцлээ!, монгол бөхөөс тонилцгоо!!! МОНГОЛ БӨХ БАРИЛДАХДАА МЭРГЭЖЛИЙН БАЙХ НЬ ГАРЦААГҮЙ, УРЬД Ч ТИЙМ БАЙСАН. ХАРИН БУСДААР МЭРГЭЖЛИЙН БАЙЖ ТААРАХГҮЙ, АРД НИЙТИЙН СПОРТ ХЭВЭЭР БАЙХ ЁСТОЙ ЮМ

Avatar

Зочин 2019-08-13 139.5.217.112

Мөнхбат аварга хамгийн зарчимгүй урваач шарваач хүн байсан. Тэгээд муу санаалаад чимээгүй байсан

Avatar

Зочин 2019-08-13 66.181.161.105

Mongol buhiin hugjild untei huvi nemer oruulj yavaa hun de

Avatar

Монгол 2019-08-13 202.126.88.40

Бөхийн бай шагнал бас замбараагүй талдаа байгаа нь үнэн ш дээ

Avatar

Монгол 2019-08-13 202.126.88.40

Энэ улс оронд чинь шударга ёс гэж юм байна уу, бүх салбар нь дампуу. Болж байгаа нэг юм алга. Ард түмэн хариуцлагатай баймаар байна. Ямар ард түмэн байна, тйим л төр оршино гэж гүүмин үнэн үг шүү

Avatar

Ж 2019-08-13 117.111.1.51

Увсынхан ч хүн муутай улсууд шүү

Avatar

Зочин 2019-08-13 202.179.31.81

Us nutagn humuus ajilsag humuus. ajilsag humuus hodolmoryn une tsene hun chanaryg sain medne shu.

Avatar

БӨХ 2019-08-13 202.170.68.162

Сумод түрүүлсэн бөхөд Японы эзэн хааны цом, 100 сая иен өгдөг. Секитори буюу цолтой бөхчүүд нь сар бүр 8000-30000 ам.доллартай дүйцэх цалин авдаг. Давбал бооцооны мөнгөтэй. Аваргыг унагавал сар бүр 600 ам.долларыг кинбоши гэж авна. Цаанаа мөнгөн шагнал нь байж л байгаа. Эцсийн эцэст хүн бүр амьдралаа авч явахын тулд мөнгө олох л ёстой. Бөх ч гэсэн хүн. Цаана нь амьдрал байгаа. Бөхийн бай шагнал байх л ёстой зүйл. Харин сэргээш, допинг бол байж боломжгүй асуудал. Энийг ялгаж салгаж харах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-08-13 202.131.225.197

holboo ter munguu oloh chadvartai bh yostoi, barildaanii TV damjuulah erh , sponsoruud, zar surtchilgaa, club system .. ternees bish nutgiin zuvlul… ene ter bish

Avatar

БӨХ 2019-08-13 202.21.96.212

Бөхийн бай шагнал хувьсан өөрчлөгдөх нь аргагүй, тэрнээс зайлах боломжгүй байхаа. Дээр үед идээ идээний дээж, цай, дээл, торго дурдан, дарга нар зүүж байсан цагаа өгөөд л болчихдог байсан. Одоо ямар ч дурсгалын үнэ цэнэтэй зүйл өгсөн, тэр нь амьдралд хэрэглэгдэхгүй тул бай шагнал нь амьдралын шаардлагаар мөнгө, байр, машин, азарга адуу, суурь хонь гэх мэт болчихоод байна. Үгүйсгэх аргагүй юм. Бай шагналгүй, үр өгөөж нь ирдэггүй бол бөхөөр хэн ч хичээллэхгүй.

Avatar

Зочин 2019-08-13 202.131.227.178

бөх чинь өөрийнх нь дур сонирхол шүү дээ. сайн дураараа барилдаж байгаа шүү дээ. шанг нь хязгаар тогтоо татвар ав. өөр бусад их спортод юу гаа харамлаад байлаа даа

Avatar

lodon 2019-08-13 24.16.30.238

80?????????????????

Avatar

Зочин 2019-08-13 202.9.43.83

90 тэй гэхэд ухаан санаа ямар саруул байнаа ..

Avatar

Зочин 2019-08-13 66.181.184.200

Ж.Мөнхбат аварга нэг ч үг тэр хурал дээр хэлээгүй бас хэрэлдээгүй. Тэгсэн мөртлөө хурлын завсарлагаанаар асуудлыг ёжлох маягаар хэлээд өнгөрч байв. Харин хэдэн өдөр үргэлжлэх хэрүүлийг Х.Баянмөнх, А.Сүхбат тэргүүтэй дөрөв, таван хүн л гаргаж байгаа юм. Яг үнэн, одоо ч баянаа гэгч хор найруулсаар…

Avatar

Зочин 2019-08-13 202.9.42.243

Нэрт эрдэмтэн Т.Содной гуайдаа эрүүл энхийг ерөөе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж