Улаанбаатарт болох "Азийн төлөөх Боао форум"-д Бан Ги Мүн оролцоно

Хуучирсан мэдээ: 2019.08.13-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт болох "Азийн төлөөх Боао форум"-д Бан Ги Мүн оролцоно

Улаанбаатарт болох "Азийн төлөөх Боао форум"-д Бан Ги Мүн оролцоно

Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Форумын Бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах санаачлагыг Гадаад харилцааны яамны зүгээс дэмжиж, наймдугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар Азийн төлөөх Боао форум, Монголын бизнес зөвлөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын хөгжлийн стратегийн институти, Хөрөнгө оруулалтын судалгааны төв, “Эрдэнэс Монгол” ХХК, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагааг дэмжих Хятадын зөвлөл, Далайд гарцгүй орнуудын судалгааны төв зэрэг байгууллагатай хамтран бэлтгэл хангаж байна.

“Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” гэсэн ерөнхий сэдвийн дор явагдах Улаанбаатарын бага хурлын үеэр “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломжууд”, “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх нь”, “Дэд бүтцийн харилцан холбогдох байдлыг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх нь”, “Ногоон хөгжлийг хамтын зорилт болгох нь” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг болно. Мөн бизнес эрхлэгчдийн уулзалт, Улаанбаатар хотын нэрэмжит хүлээн авалт, Бэсрэг наадам, Монголын аж ахуйн нэгжүүдээр зочлох зэрэг арга хэмжээг зохион байгуулан Монголд хөрөнгө оруулж, бизнес эрхлэх боломж, Монголын түүх, соёлын уламжлалын талаар гадны зочид төлөөлөгчдөд танилцуулна.

Бага хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан,  Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбана зэрэг өндөр албаны хүмүүс оролцож үг хэлнэ. Мөн Монголын бизнес зөвлөлийн дарга Б.Бямбасайхан, Үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагааг дэмжих Хятадын зөвлөлийн дэд дарга Мөн Сяосу зэрэг Монгол, Хятад болон бусад орны бизнес эрхлэгчдийн төлөөлөл 250 орчим хүн оролцохоо нотлоод байна.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж