Шинжээчдийн баг Монгол Улсад ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.13-нд нийтлэгдсэн

Шинжээчдийн баг Монгол Улсад ажиллаж байна

Шинжээчдийн баг Монгол Улсад ажиллаж байна

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр   Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дэд дарга, хатагтай Илариа Далиг хүлээн авч уулзлаа.

Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн  хоёрдугаар  шатыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төслийн хүрээнд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангид эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, бэлтгэлийн байгууламж байгуулж, тоног төхөөрөмжөөр хангахаас гадна сургагч багш нарыг бэлтгэх юм.

Төсөл хэрэгжилтийн явц, сургалтын байгууламжийн угсралтын үйл явцтай танилцахаар Швейцарын Холбооны Улсын аврах ажиллагааны шинжээчдийн баг болон БНХАУ-ын Үндэсний газар хөдлөлтийн эрэн хайх, аврах төвийн ахлах мэргэжилтнүүд Онцгой байдлын ерөнхий газар болон Үндэсний аврах бригадад ажиллаж байгаа юм.

Уулзалтын үеэр Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дэд дарга, хатагтай Илариа Далиг томилолтын хугацаа дуусч нутаг буцах болсонтой холбогдуулан бригадын генерал Г.Ариунбуян  төслийг хамтран хэрэгжүүлж, дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлэн, цаашдын ажилд нь амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж