
Саяхан 15 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн “Камертон” хамтлагийнхан ирэх сард бие даасан тоглолтоо хийх гэж байна. Алтангадас одонгоор энгэрээ мялаагаад удаагүй байгаа хамтлагийн залуус ирэх сарын 28-нд Төв цэнгэлдэхэд тоглолтоо хийх бөгөөд Монголд болж байгаагүй томоохон шоу тоглолт болно хэмээн “Камертон”-чууд амалж байна. Мөн тус хамтлагийн шинэхэн бие даасан цомог удахгүй худалдаанд гарах бөгөөд цаашид олон гэнэтийн бэлгийг фэнүүддээ барихаар төлөвлөөд байгаа гэсэн.
М.Урин