АНУ-ын “Business Insider” цахим хуудаст амжилтад хүрсэн 25 хүний залуучуудыг амжилтад хүрэхэд нь туслах зорилгоор өгсөн зөвлөгөөнөөс “Universia” цахим хуудас тавыг нь сонгож тавьсныг энэ удаагийн “Амжилтын түүх” буландаа нийтэлж байна.
Их Британийн тэрбумтан Ричард Брансон: Хэзээ ч арагшаа эргэж битгий хар. Дараагийн зорилгоо олох хүртэл цааш нь үргэлжлүүл
Их Британийн энэ тэрбумтан ээжийнх нь түүнд хэлж байсан зөвлөгөөг залуучуудад өгчээ. Виржин группийг үндэслэгч тэрээр ихэнх хүн амьдралынхаа ихэнх хэсгийг хийсэн муу зүйлдээ санаа зовсоор алддаг. Бүтэлгүйтэлтэйгээ зууралдах нь хүнд өдөр бүр бий болж байгаа боломжийг олж харахад саад болдог гэсэн байна. Тиймээс Ричард Брансон залуучуудад хийсэн алдаагаа туршлага гэж үзэж, үргэлжлүүлэн тэмцэхийг зөвлөжээ.
Харри Поттер номын зохиолч Жоанна Жо Роулинг: Бүтэлгүйтлийнхээ хариуцлагыг өөрөө хариуц
Уран зохиолын ертөнцийн үлгэр домгийн бүх цаг үеийн хамгийн алдартай зохиол Харри Поттерийг бичсэн зохиолч Жоанна Жо Роулинг амжилтад хүрсэн нэгэн. Гэхдээ олон удаагийн бүтэлгүйтлийг тэвчих шаардлагатай байснаа хүлээн зөвшөөрчээ. Тэрээр бүтэлгүйтлийн талаар хангалттай ярьдаггүй гэж боддог. Тиймээс энэ нь хүмүүсийн мэдрэмж, сэтгэл хөдлөлтэй холбоотой боловсролд хоосон орон зайг бий болгодог. Зарим зүйл бүтэлгүйтэх нь амжилтын адил амьдралын нэг хэсгийг бүрдүүлдэг. Тиймээс энэ хоёр нөхцөл байдлыг зохицуулахын тулд бэлэн байх хэрэгтэй гэв.
Стив Жобс: Чиний хүсэл эрмэлзэл ихэнхдээ чиний гадаад төрхийг давж гардаг
Хазсан алимны дүрстэй компанийн уураг тархи байсан, байсаар байх ч энэ эрхэм хүний зан чанараараа гялалзсан үлгэр дуурайлал байсаар байна. Тэрээр компьютерийн салбарыг хөгжүүлснээс гадна урам зориг өгөх олон сургаал үг үлдээжээ. Энэ үгийн нэг нь зарим тохиолдолд бидний сонирхлыг татдаг жирийн хобби нь бусдад урам зориг өгөх ямар нэгэн чухал үр дагавар болж хувирч болж болохтой холбоотой юм.
Билл Гейтс: Жирийн зүйлсийг ч гэсэн авч үлд
Харин Билл Гейтс амьдрал их хэцүү. Тиймээс өдөр бүр тохиодог энгийн зүйлсээ авч үлдэхийг зөвлөжээ. Өдөр тутмын амьдрал хүнийг аз жаргалтай байгаагаа мэдрэхэд их хэрэгтэй. Тухайлбал, эд хөрөнгө, тогтвортой байдал оршдог, энгийн зүйлээр дүүрэн байдаг гэсэн байна.
Канадын бизнесмен Стюарт Баттерфилд: Туршилтын үр дүнг хадгал
Фликр компанийг үндэслэгч шинэ зүйлийг хэзээ ч туршихгүй орхиж болохгүй гэж зөвлөжээ. Тэрээр олон хүн хүүхэд байхаасаа ирээдүйд ямар зүйлд өөрсдийгөө зориулахаа мэддэг. Тиймээс амьдралынхаа хамгийн жижиг үйлдлийг хүртэл хянахыг эрмэлзсэн чухал үйлдлийг авч үлддэг. Гэхдээ энэ нь зарим тохиолдолд тэднийг амьдралын гэнэтийн бэлгийг хүссэнээрээ 100 хувь эдлэхэд саад болдог гэжээ. Тиймээс Стюарт Баттерфилд туршилтын үйлдэл, нөхцөл байдлыг хадгалахын тулд олсоо аажуухан суллах нь тохиромжтой гэж зөвлөсөн байна.
Эх сурвалж: www.polit.mn
Холбоотой мэдээ