Азийн хөлбөмбөгийн холбооны 16 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээн ирэх намар болно. Нийт 45 улс 11 эрхийн төлөө өрсөлдөх тус тэмцээнд манай улсын баг "K" хэсэгт Япон, Хонгконг улсын багуудтай оноолт таарсан.
МХБХ эрхийн төлөөх тэмцээний "К" хэсгийн тоглолтыг ирэх есдүгээр сарын 16-20-нд Улаанбаатарт зохион байгуулах эрхийг АХБХ /AFC/-ноос авлаа.
Хэсэг бүрийг тэргүүлсэн 11, дэд байр эзэлсэн үзүүлэлт сайтай дөрөв, нийт 15 улсын шигшээ баг ирэх жил Энэтхэгийг зорих эрх авах юм.
Серб дасгалжуулагч Войслав Бралушичаар /UEFA-гийн "А" зэрэглэлтэй/ удирдуулсан Монгол Улсын 16 хүртэлх насны шигшээ баг долдугаар сарын 8-наас бэлтгэлдээ гарсан бөгөөд Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тэмцээний бэлтгэл болгож БНХАУ-д болох "Торгоны зам цом"-д оролцохоор өчигдөр урд хөршийг зорилоо.
Эх сурвалж: http://the-mff.mn