Уфа хотод Жижиг бизнес эрхлэгчдийн V чуулга уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2019.08.13-нд нийтлэгдсэн

Уфа хотод Жижиг бизнес эрхлэгчдийн V чуулга уулзалт болно

2019 оны 9-р сарын 26-27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотод ШХАБ болон БРИКС-ийн гишүүн орнуудын бүс нутгийн Жижиг бизнес эрхлэгчдийн тавдугаар чуулга уулзалт болно.

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путины дэмжлэгтэйгээр ШХАБ болон БРИКС-ийн гишүүн орнуудын бүс нутгийн Жижиг бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтуудыг 2015 оноос хойш Башкортостанд жил бүр зохион байгуулдаг болсон билээ. Энэхүү чуулга уулзалтыг анх 2015 онд БРИКС-ийн VII дээд хэмжээний уулзалт, түүнтэй зэрэгцүүлэн зохион байгуулсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулсан байдаг (2015 оны 7-р сарын 8-9-ний хооронд).

Өнгөрсөн хугацаанд чуулга уулзалтад дэлхийн 31 улс орноос, мөн ОХУ-ын 67 бүс нутгаас хүрэлцэн ирсэн 5,800 гаруй хүн оролцож, хамтын ажиллагааны 25 гэрээнд гарын үсэг зурж, B2B форматын 870 гаруй уулзалтуудыг хийжээ. Арга хэмжээний тухай мэдээллийг бүс нутгийн, холбооны болон олон улсын тэргүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацдаг.

Эл хугацаанд чуулга уулзалт нь бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, дотоодын ба гадаадын компаниудын харилцаа холбоог өргөжүүлэх, шинэ зах зээлд гарах, жижиг бизнесийг дэмжих туршлагаа солилцох үр дүнтэй талбар болж чаджээ. Бүс нутгийн удирдлага, бизнесийн хамтын нийгэмлэг, хөгжлийн хүрээлэнгүүд, үндэстэн дамнасан болон бүс нутгийн худалдааны талбарууд, аялал жуулчлалын салбарын байгууллагууд, дотоодын болон гадаадын нэр хүндтэй эрдэмтэн судлаачдын өргөн хүрээний төлөөлөл нь үндсэн болон тулгамдсан асуудлуудыг мэргэжлийн түвшинд хэлэлцэх явцыг хөнгөвчлөх болно.

ШХАБ болон БРИКС-ийн гишүүн орнуудын бүс нутгийн Жижиг бизнес эрхлэгчдийн тавдугаар чуулга уулзалтын хүрээнд «ШХАБ болон БРИКС-ийн орон зай дахь жижиг бизнесийн хөгжлийн хандлагууд» сэдэвт нэгдсэн хуралдаан болон гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах ёслол зохион байгуулагдах ба хэлэлцүүлгийн бөгөөд интерактив талбарууд, ажил хэргийн шинэ холбоо тогтоох бирж, үзэсгэлэнгийн талбай, ШХАБ болон БРИКС-ийн гишүүн орнуудын бүс нутгийн танилцуулгын тавцангууд ажиллах болно. Чуулга уулзалтын төлөөлөгчид болон зочин гийчдэд зориулан соёлын болон аялал жуулчлалын тусгай хөтөлбөр боловсруулагдсан.

Бүгд Найрамдах Башкортостан Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Башкортостан Улсын Бизнес, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн улсын хороо, мөн Бүгд Найрамдах Башкортостан Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын холбоо нь энэхүү чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж байна.

Түүнчлэн чуулга уулзалтын үйл ажиллагааг Оросын Холбооны Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Оросын Холбооны Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, ШХАБ-ын Ажил хэргийн Зөвлөл, «Ажил хэрэгч Орос» Бүх Оросын Олон нийтийн байгууллага дэмжиж байгаа.

Хэлэлцүүлгийн талбарууд болон салбар хуралдаануудыг Оросын экспортын төв, «Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх Холбооны корпораци» хувьцаат нийгэмлэг, Стратегийн санаачилгуудын агентлаг, Оросын залуучуудын холбоо, «Оросын түшээ» жижиг, дунд үйлдвэрлэлийн Бүх Оросын Олон нийтийн Байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Оролцохыг хүсвэл office@tpprb.ru мэйл-хаягаар, эсвэл +7(347)276-30-36 утсаар холбоо барина уу?

http://sco-brics.ru/ru/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж