АН-ын зөвлөл, МАН-ын бүлэг хуралдана

Хуучирсан мэдээ: 2019.08.13-нд нийтлэгдсэн

АН-ын зөвлөл, МАН-ын бүлэг хуралдана

АН-ын зөвлөл, МАН-ын бүлэг хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.08.13/ 10.00 цагт үргэлжлүүлэн хуралдана. Учир нь тус намын бүлэг өчигдөр 10.00 цагаас эхлэн орой болтол хуралдсан бөгөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэг болон зөвшилцлийн ажлын хэсгийн саналуудыг хэлэлцсэн юм.

Намын бүлгийн хурлаар зөвшилцлийн болон ажлын хэсгүүдийн саналыг нэгтгэж, нэгдсэн байр суурь хүрч чадвал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Гэвч намын бүлэг өчигдөр тодорхой шийдэлд хүрээгүй.

Мөн өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хуралдана. Тус зөвлөлийн хуралдаанаар мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж