Нийтийн тээврийн орлого 16 хувиар буурчээ | News.MN

Нийтийн тээврийн орлого 16 хувиар буурчээ

Нийтийн тээврийн орлого 16 хувиар буурчээ

Нийтийн тээврийн орлого 16 хувиар буурчээ

Иргэн та нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа төлсөн мөнгөө юунд, хэрхэн зарцуулагддаг талаар бодож байсан уу? Утаа их хаядаг автобусны араас яарч сандран гүйж байхдаа “актлах” цаг нь болжээ гэж харж байв уу? Автобус шатсан сураг сонсоод ахин үйлчлүүлж байхдаа айж байсан удаа бий юу? Энэ бүх асуулт танд нэг л ойр санагдаж байгаа бол үүнийг бидэнд байдаг нийтлэг асуудал гэж ойлгож болох билээ. Тиймээс энэ бүх асуултад хариулт авахаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрыг зорьсон юм.

“Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар” Улаанбаатар банкны нэг, арван нэгдүгээр давхарт байрлах аж. Үүдээр ороход бичиг, цаас барьсан ажилтнууд нааш, цааш гүйлдэх нь ажил ихтэй байгааг илтгэнэ. Хүлээн авахын жижүүр найрсгаар угтаж, хэнтэй уулзахыг хэллээ. Төрийн албаны угтах үйлчилгээ жилээс жилд сайжирч байхад дарга, мэргэжилтнүүдийн харьцаа муудаж байдаг нь тоогүй. Ийм бодол өвөрлөн даргын үүдэнд суугаа нарийн бичгийн өрөөг зүглэлээ. Учир нь холбогдох албаны хүмүүс ярилцлага өгөх үгүйг зөвхөн дарга мэдэх билээ. “Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар”-ын дарга гурван орлогчтой. Тиймээс аль нэг нь ярилцлага өгөх байх гэсэн найдвар тавьж хүлээлээ. Ингээд том дарга зөвшөөрөл өгсөн учир түүний орлогч дарга Б.Эрдэнэболдтой уулзав.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд ихэвчлэн актлагдсан, хуучин автобуснууд явдаг гэсэн ойлголт байна. Танайх засвар, үйлчилгээнд хэр хяналт тавьдаг вэ?

-Одоогоор манайхтай хамтран ажилладаг нийт 19 байгууллагын 1000 гаруй тээврийн хэрэгсэл байна. Эдгээр үйлчилгээ үзүүлж буй автобуснууд том оврын стандартаар бол 12 жилийн насжилттай байдаг. Өөрөөр хэлбэл, 2007 онд ашиглалтад орсон тээврийн хэрэгсэл энэ жилийн арванхоёрдугаар сарын 31-нд хугацаа нь дуусч, ашиглалтаас гарна гэсэн үг. Энэ жилийн хувьд 234 автобус бүртгэлийн сангаас хасагдана. Стандартад юу гэж заасан байна түүнийг бид гэрээтэй аж, ахуй нэгжүүдэд тавьж, шаарддаг. Түүнээс биш зориулалтын бус, шаардлага хангахгүй, хугацаа дууссан тээврийн хэрэгслээр үйлчилдэг гэсэн ойлголт буруу. Монгол Улсад бүртгэгдээд орж ирж буй тээврийн хэрэгслүүд насжилтаараа мэдээж хүлээн зөвшөөрөгдсөн байгаа. Үүнийг гэрээтэй аж, ахуй нэгж бүртгэж авахдаа улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу үйлчилгээнд явуулдаг.

-Гэхдээ автобус утаа их хаяж байна, бүр шатлаа гэсэн мэдээллүүд “актлах болжээ” гэсэн дохио өгч юм шиг?

-Автобус шатаж, хүний амь насанд аюултай эрсдэлүүд гарч байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг чанартай холбож болохгүй. Хуучин автобус гэхээс илүү хөдөлмөр, техникийн аюулгүй байдал, хариуцлага алдсантай холбоотой. Шатсан хоёр автобусны хувьд цахилгааны хоёр утас хоорондоо нийлээд масс гарсан хэрэг. Утааны хувьд ч мөн адил. Утаа гарахад олон хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, түлшний асуудал сөхөгдөнө. Тухайн оронд үйлдвэрлэж байгаа шатахуун, импортоор орж ирж байгаатай нийцэж чадаж байна уу гэдэг 50:50 хувьтай ойлголт байдаг. Энэ нь дан ганц тухайн аж нэгж, нийтийн тээврийн үйлчилгээний газрын зохион байгуулалтын асуудлаас биш юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобусны 38 хувь нь арваас дээш насжилттай. Жил бүр үйлчилгээнээс 150-200 автобус насжилтаар хасагддаг байна.

Тиймээс энэ орон зайд төрөөс бодлогын хүрээнд стандартын шаардлага хангасан парк шинэчлэлт хийх шаардлагатай байгаа юм. Үүнээс гадна Нийслэлийн автозамын хөдөлгөөнийг А,В,С гэсэн бүсчлэлд хуваах талаар яригдаж байгаа. Хэрэв ингэвэл нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэд нэмэгдэх юм. Нийтийн тээврийн үйлчилгээ зорчигчдын хэрэгцээ, шаардлагыг хангахад бэлэн үү? Энэ асуултыг тус газрын “Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтэс”-ийн дарга С.Цэцэгмаад тавилаа.

-Хэрэв гурван бүсчлэлд хуваагдвал иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх нь ихэснэ. Үүнийг дагаад автобуснууд чиглэл, маршрутаа нэмэх үү?

-Үнэхээр бүсчлэлийн шийдэл нь гараад машины зогсоолуудыг ашиглалтад оруулбал чиглэл, маршрутуудаа төлөвлөн нэмж, үйлчилгээгээ сайжруулах чиглэлээр ажил хийгдэнэ. Гэхдээ одоогоор ямар нэгэн тодорхой мэдээлэл алга.

-А,В бүсэд техникийн хувьд асуудалтай нэг ёсондоо засвар үйлчилгээ, шинэчлэл хийгдээгүй автомашинуудыг нэвтрүүлэхгүй гэж байгаа. Үүнд нийтийн тээвэр хамаарах болов уу?

-Мэдээж бүсчилж байгаа юм чинь нийтийн тээвэр хотын төвөөр явж иргэдэд үйлчилнэ. Тухайн үед ямар зохицуулалт шаардана, түүнийг хийгээд явна. 2008 онд Засгийн газраас 400 автобус оруулж ирж байсан шүү дээ. Олон улсын жишгээр сая хүн амтай улсад мянган автобус ноогддог гэсэн судалгаа байдаг. Нийслэл хот нэг сая гурван зуун мянган хүн амтай. Мянга гаруй автобус үйлчилж байна. Хүртээмжийн хувьд хангалттай гэж харж байна. Хамгийн гол нь түгжрэлийн улмаас цаг, графикийн хувьд нэг талдаа гарчих тохиолдол байна.

-Цаашдаа хуучин автобуснуудаа үйлчилгээнээс бүрэн гаргах хэмжээний парк шинэчлэл хэзээ хийх вэ?

-Төрөөс нэгдсэн журмаар парк шинэчлэлт хийгдэхгүй. Харин үйлчилгээ эрхэлж буй аж, ахуй нэгж байгууллагууд өөрсдийн паркаа шинэчлээд, насжилтаар хасагдаж байгаа автобуснуудаа нөхөөд явах юм.

Нийслэлийн нийтийн тээвэрт нэвтэрсэн нэг соёл бол смарт карт. Зорчигчид бэлэн мөнгө төлөхгүйгээр картаа цэнэглээд үйлчлүүлэх боломжтой болсон. Гэхдээ смарт карт ашиглахад хэд хэдэн сул тал бий. Тухайлбал, хүүхдийн картаар том хүн зорчих, хөгжлийн бэрхшээлтэй иргэний картаар энгийн хүн үйлчлүүлэх, мөн иргэд картаа сунгаагүй үедээ бэлэн мөнгө жолоочид өгөх гэх мэт. Үүнээс үүдээд нийтийн тээврийн үйлчилгээ алдагдалтай байж мэдэх юм. Нөгөөтэйгүүр нийтийн тээврийн үйлчилгээний орлого, зарлага, хяналт сонирхол татаж байгаа юм. Хаана, юунд, хэрхэн зарцуулагддаг нь тодорхой бус. Учир нь Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн журам болон зардлын санхүүжилтийн үнэлгээний тарифт өөрчлөлт оруулах тухай журмын төслийг өргөн барьсантай холбогдуулж НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, тайлбар сонсож байх үеэр Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан ийн ярьсан юм.

Тэрбээр: Зөвхөн ухаалаг картын үйлчилгээ нэвтэрснээр нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулна гэвэл учир дутагдалтай байна. Хамгийн наад зах нь ухаалаг картын бүх мэдээлэл бидэнд байхгүй. Ямар нэгэн хяналт шалгалт хийх боломжгүй, картын удирдлага хяналтын төв нь Солонгос улсад байх жишээтэй. Автобусны картын асуудал яригдахад Сөүлд очиж асуудлыг хэлэлцэх хэрэгтэй болдог. Цаашлаад "Смарт карт" компанид нийслэл 24 хувь эзэмшдэг юм бол тэр хэмжээгээр  компанийн засаглалд оролцох, санал хүсэлтээ илэрхийлж ажиллах ёстой" гэв.

Тэгвэл ухаалаг картын орлого болон зарлагад манай талаас хяналт тавьж чаддаг уу? Мэдээлэл хангалттай байдаг уу? гэсэн асуулт гарч байгаа юм. Үүнд Улаанбаатар смарт карт ХХК”-ийн Үйл ажиллагааны хэлтсийн дарга Н.Оюунцэцэг хариулахдаа: “Энэхүү төслийг БНСУ-ын компани хэрэгжүүлсэн тул орлогын мэдээ тайлантай танилцах боломжгүй, БНСУ-руу нийтийн тээврийн бүх орлого явдаг гэдэг нь ташаа ойлголт юм. “Нийтийн тээврийн үйлчилгээний газар”-ын шуурхай хуралд ажлын гүйцэтгэл, шугамын орлого, орлого хуваарилалт, картын борлуулалт зэрэг мэдээллийг танилцуулдаг бөгөөд сар бүр нэгтгэсэн тайланг баталгаажуулан “Нийслэлийн санхүү төрийн сангийн хэлтэс”-т болон “Нийтийн Тээврийн үйлчилгээний газар”-т хүргүүлэн ажилладаг.

Манай компани нийтийн тээврийн үйлчилгээний өдөр тутмын орлогыг ажлын нэг хоногт багтаан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд руу шилжүүлэн ажилладаг бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээний өдөр тутмын орлого болон ажлын гүйцэтгэлтэй холбоотой мэдээллийг тухайн өдөрт нь Улаанбаатар смарт карт ХХК-ийн цахим хуудсанд байрлах шилэн дансанд нээлттэйгээр 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс хойш тасралтгүй байршуулж байгаа, энэхүү мэдээлэлтэй “Нийтийн тээврийн үйлчилгээний газар”, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд, жолооч нар, иргэд бүгд танилцах боломжтой” гэсэн юм.

Улаанбаатар смарт ХХК-ны цахим хуудас руу орж үзэхэд орлого хуваарилалт, гүйцэтгэл, даалгавар цаг гэсэн цэс байв. Орлого хуваарилалт руу хандалт хийхэд Нийтийн тээврийн үйлчилгээний аж, ахуй нэгж байгууллагуудын орлогын нэгтгэлийг он, сар, өдрөөр нь үзэх боломжтой байв.

Тухайлбал, 2019 оны наймдугаар сарын 11-ний орлого хуваарилалтын нэгтгэлийг харахад нийт 18 байгууллагын шугамын төвлөрүүлсэн орлого 58,589,400 болжээ. Үүнийг өнгөрсөн жилийн мөн үетэй /2018 оны наймдугаар сарын 12-нд орлого 69,569,700/ харьцуулахад 16 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Харин гүйцэтгэл, даалгавар цаг цэсийг хамгийн сүүлд өнгөрсөн нэгдүгээр сард шинэчилжээ. Үүнээс хойш мэдээлэл нэмэгдээгүй байлаа. Мөн энд Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын шилэн дансны холболтыг байршуулжээ. Төсөв, гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт, бусад гэсэн цэснүүд байх авч хамгийн сүүлд мэдээлэл байршуулсан огноо нь гуравдугаар сарын 9-нд байв.

Үүнээс харахад нийтийн тээврийн үйлчилгээний газрын шилэн данснаас мэдээлэл авахад учир дутагдалтай байна. "Улаанбаатар смарт ХХК"-ны цахим хуудсанд өдөр бүрийн орлого, хуваарилалтын мэдээлэл байгаа боловч орлогын мэдээ тайланг харах боломжгүй. Манай улсад Солонгосын “Кореа смарт карт” компанийн хөрөнгө оруулалтаар уг ухаалаг картны программ хангамж нэвтрүүлсэн байдаг. Уг компани хөрөнгө оруулалтаа хийсэн ажлын бүтээмжээс  шимтгэл хэлбэрээр нөхөж авдаг гэх. Гэхдээ орлогын тайланд манай зүгээс хяналт, шалгалт хийх боломжгүй байгаа нь хөрөнгө оруулагч талд давуу тал үүсгэж, эрх мэдлийг хэт төвлөрүүлэх нөхцөл үүсч байна. Гэвч Н.Оюунцэцэг дарга “Энэхүү төслийг БНСУ-ын компани хэрэгжүүлсэн тул орлогын мэдээ тайлантай танилцах боломжгүй гэдэг нь ташаа” гэх хариулт өгсөн юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-13 122.201.19.99

Автобусанд суугаад харахад нийт орж ирж байгаа хүний бараг 10 хүний 6 нь жолоочид бэлэн мөнгөө өгч нөгөөдөх нь ч мөнгийг нь булаах шахан авч байгаа юм чинь яаж орлого нэмэгдэх вэ дээ. Жолооч нарын кармай түнтийгээд л. Үүнийг хянадаг хяналтын систем алга. Мөдхөн дампуурах байхдаа. Дарга нар нь автобусанд сууж үзээгүй юм чинь яаж мэдэх вэ дээ.

Avatar

Мэргэн Ард 2019-08-13 124.158.90.25

Автобусны орлого буурах нь гарцаагүй. Суугаад ажиглаж байхад хүмүүс жолоочид мөнгөө өгөх, үнэгүй олноор явах нь их ажиглагддаг. Оросын хотуудаар явж байхад хяналтын багажтай, тасалбартай хүн явж картыг нь уншуулж мөнгийг нь хурааж тасалбар өгч байгаа нь манайд хэрэгжүүлмээр туршлага байлаа.

Avatar

Зочин 2019-08-13 103.26.195.84

Жолооч нар 1000-т өгсөн хүнд хариулж өгдөг 500-ын дэвсгэрттэй явдаг болсон шүү дээ. Шалгагч нар нь харсан ч хараагүй болж өнгөрдөг, мэдээж ашигаа хувааж байгаа. Энэ монгол хулгайд живлэээээээ

Avatar

зочин 2019-08-13 203.91.115.243

16 хувь хэний халаасанд орсон нь тов тодорхой. Жолооч нар карт дараагүй хүнийг авч явдаг бил үү

Avatar

Зочин 2019-08-13 202.131.227.178

зун явах хүний тоо багассан гэдгийг сана даа. ХАР ДАА

Avatar

Зочин 2019-08-13 124.158.110.82

жолооч нар нь байнга бэлэн мөнгө аваад байгаа юм чинь аргагүй

Avatar

Зочин 2019-08-13 172.58.37.25

3600 төгрөгөөр нэг удаа ч зорчих эрхгүй карт худалдан авах тэнэг байх уу? Картыг 500 төгрөг болгож жолооч нараар заруулах хэрэгтэй. Карт хүртээмжтэй хямд байж л бэлэн мөнгө жолоочид өгөхийг хориглож чадна

Avatar

Хотын хүн 2019-08-13 64.119.16.229

Карт авч чадахгүй бол явган яв

Avatar

иргэн 2019-08-13 202.179.26.87

16 хувийг жолооч нар авчихаад байх шиг харагддийм

Avatar

Монгол 2019-08-13 202.126.89.51

Яаж мөнгөө хураах нь автобус компанийн мэдэх асуудал

Avatar

Зорчигч 2019-08-13 103.57.94.197

Картгүй хүн бэлэн мөнгөө шалгагч нарт өгөөд яюах хэрэгтэй . Карт, мөнгө хураагч хамт байх ёстой, тэгэж байж алдагдалгүй болно

Avatar

Зочин 2019-08-13 124.158.110.82

солиор, хар дарсан зүүд шиг кондукторыг сэргээж хэрхэвч болохгүй!!!!!

Avatar

Хотын хүн 2019-08-13 64.119.16.229

Шалгаад картгүй бол торгоод л болоо шүү дээ тэгвэл хэн жолоочид мөнгө өгч байх вэ дээ. Карт худалдаж авахаа бодно биз дээ

Avatar

zochin 2019-08-13 122.201.22.75

Автобусөнд кондукторгүй болсон нь сайхан хэрүүлгүй орчинд явдаг болсон дэвшилттэй. Хүмүүс бүгд урд хаалгаараа сууж хэвшсэн. Энэ бүгд хотын соёлд суралцаж л байгаагийн шинж. Харин автобуснуудыг цэвэрхэн байлгах тал дээр компаниууд анхаарах хэрэгтэй. ТҮЦ-нээс цэнэглэхгүй өөр давхар арга бодох хэрэгтэй гар утасны оператаруудтай хамтрах боломж байвал утасгүй хүн байхгүй шүү дээ.

Avatar

Зочин 2019-08-13 202.126.89.165

Улаанбаатарын автобус, ТҮЦ хоёр яг адилхан хамгийн заваан бохир, Халдварт өвчин тараагч орчин.

Avatar

Иргэн 2019-08-13 202.9.42.75

Аргагүй шүү дээ.. Жолооч нь ихэнх мөнгийг нь авчихаж б\гаа юм чинь. Үүнийг л болиулж чадвал орлого нэмэгдэнэ…

Avatar

Zochin 2019-08-13 202.126.88.40

Niitiin teevriin jolooch nart ih asuudal bn aa, hurd hetruulj davhij bn, zorchigch naraa hundlehgui bn, belen mungu avna, utaa gargaj bgaa avtobusiig shuud zogsooh heregteish dee!!!

Avatar

Монгол 2019-08-13 202.126.88.40

Картны хүрэлцээ маш муу байна, цэнэглэх гэхээр автобусны буудал дээр байгаа цэг нь ажиллахгүй юм.

Avatar

Хотын уугуул ЧД иргэн Бат 2019-08-13 202.179.25.252

Энэ смарт картаа болиод хуучин кондуктортаа загнуулаад явж баймаар байна. Автобусны орлогын алдагдлын 16 хувийг тэр жолооч нараас нь аваач эээ. Тэдний халаасанд бэлэн мөнгөөр орсон байгаа. Смарт карт гэсэн нэртэй мөртлөө ёстой тэнэг карт гэмээр. Цэнэглэх газар ховор, аргаа бараад жолоочид мөнгө өгч явж байна. Өөр зөндөө асуудал байна. Хотын дарга ажлаа хийгээч эээ Хотын тээврийн газар ажлаа хийгээч ээ Чадахгуй бол хийж чаддаг хүмүүст нь ажлаа өгөөд зайл….

Avatar

Зочин 2019-08-13 66.181.170.2

цахим хуудсанд өдөр бүрийн орлого, хуваарилалтын мэдээлэл байгаа боловч орлогын мэдээ тайланг харах боломжгүй гэнүү эрүүлүү энэ сэтгүүлч байгаа гэчээд харах боломжгүй гэж???? нэгнийхээ хийж байгаа ажлыг харлуулах гэсэн л нийтлэл байна бас

Avatar

Зочин 2019-08-13 122.201.22.83

хаашдаа татаасаар амьдардаг тул Төр өмчлөлдөө аваад үнэгүй болгоод автомашины хэрэглээгээ хязгаарласан нь хамгийн зөв болно

Avatar

GG 2019-08-13 150.129.140.22

Мөнгө, карт аль алинаар нь хөлсөө төлдөг болгох хэрэгтэй, үндэсний компани удирдлагаа гартаа авмаар байна.

Avatar

Zorchigch 2019-08-13 112.72.11.122

Neg l ih darga nar bh yum hiisen ajilgyi heden ogvvlber tseejleed burj baidag. 3orlogchoor yadgiin utaa haydag autobus bvdvvleg vilchilgee heweeree. Hooson tolgoitoi tsunh barigch dargaa tsoolmoor yum.

Avatar

Зочин 2019-08-13 202.9.43.59

Үнэгүй явдгийг л болиулах хэрэгтэй. Бүгд мөнгөө төлөөд зорчих ёстой. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хөнгөлөлт эдлүүлэх гээд байгаа бол тэтгэвэр, тэтгэмж дээр нь нэмээд өгөхөд болно. Автобусандаа сууна уу, яанав өөрсдийнх нь мэдэх асуудал.

Avatar

Зочин 2019-08-13 192.82.65.224

Монголчууд минээ аливаа асуудлыг жоохон өргөн хүрээнд харж сурна байгаа зөвхөн хар амиа хувиа хичээсэн байдал чинь улс орныг дампууруулахад түлхэж байгааг ойлгоод хүн бүр өөртөө карттай болоод дугаарын хязгаарлалттай өдрөө нийтийн унаанд суух үедээ картаа уншуулж байгаачээ жолоочид мөнгө өгөөд зогсож байгаа залуучуудыг хараад үнэхээр харамсдаг шүү яагаад ийм арчаагүй ухамсаргүй байдгийн гэж өөрийн эрхгүй бодогддог. Тэр тусмаа залуучууд …

Avatar

Зочин 2019-08-13 66.181.187.58

Гадаадын компаниар зорчигч тээврийн орлогоо хураалгаж байгааг болих хэрэгтэй. Мөн жолооч нарт өгдөг бэлэн мөнгийг тусгай тасалбар болгож өөрчлөх хэрэгтэй. Төлбөрийг ямарч хэлбэрээр авч болно. Харин тэр нь орох ёстой сандаа ордог л байх хэрэгтэй. Мэдээж жолооч тэр мөнгийг аваад талыг нь тушаадаг ч гэсэн энэ нь их мөнгө биш л дээ. Гэхдээ олон юм нийлэхээр их л болох байх. Хотын тээвэр ажлаа хиймээр юм шиг ээ. Удирдлага нь чадвар муу байна. Ер нь автобусанд орсон бүх хүнээс мөнгө авах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-08-13 66.181.187.58

Манайх шиг хүн цөөнтэй хотод Метро байх боломжгүй. Дампуурна. Харин газар дээгүүрх төмөр замаа өргөтгөөд Элетричик маягийн үйлчилгээг нэвтрүүлбэл зүгээр юм шиг.

Avatar

Сайн бод бод! 2019-08-13 66.181.171.34

Нүүгэлсэн хар утаа хаядаг орчноо бохирдуулдаг нь нийтийн тээвэр буюу автобус байдаг нь үнэн. Ихэнх жолооч нар нь бүдүүлэг харьцаатай, мөн нийтийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зорчигчдын дунд тамхиа татна, утсаар ярьж явна, нийтийн дуугаа чангаар бахируулна. Бүгд хууль болон замын хөдөлгөөний дүрэмд харш зүйл хийж явдаг. Автобусны буудлаасаа зорчигчоо аваад хөдлөхдөө толиндоо харахгүй шууд зүүн гар тийш дараад гарч ирнэ.

Avatar

зочин 2019-08-13 202.9.43.83

Метро л хамгын зөв шийдэл дээ . Боломжит хурд нь 100 км /цаг шдэ . Москвагын метро зогсолтын хугацааг оруулаад 41,62 км/ц хурдтай явдаг гэнэ .

Avatar

Хотын иргэн 2019-08-13 139.5.218.188

Карт авах шаардлагагүй хүн хааяа нэг бэлэн мөнгө төлөөд явмаар байдаг, даанч тийм боломжийг өгдөггүй. Тэгээд суудаггүй шууд такси барьдаг юм даа. Бусад улс оронд бэлэн мөнгөө төлөөд явж болоод байдаг, гадны жуулчид ч автобусанд сууж чаддаггүй. Үнэн сонин төлбөрийн тогтолцоотой шүү

Avatar

Зочин 2019-08-13 66.181.181.119

хайрцаг тавихаар мөнгөө таллаж ураад хийчихдэг мөн хийдэг дутуу хийгээд байсан шүү дээ ухамсар маш дорой байна

Avatar

zochin 2019-08-13 103.26.194.236

ARGAGUY SHUU DEE , khyanalt tawikhguy orkhichikhoor nuguu orkuud chini shuud jolooch nart munguu uguud yawakhaar. jolooch nar chini kharin chimeeguykhen ikh awilga awch baygaa baykh shuu

Avatar

Зочин 2019-08-13 66.181.181.119

ЖОЛООЧИД БЭЛЭН МӨНГӨ ӨГӨХ ХАВТГАЙРСАН БАЙНА ЛЭЭШД ШАЛГАГЧ НЬ ХУЙВАЛДЧИХСАН БАЙНА ЛЭЭ

Avatar

Зочин 2019-08-13 66.181.181.119

ТЭГЭЭД ХАМГИЙН ГОЛ НЬ АВТОБУСНЫ БУУДЛУУД ДЭЭР БААХАН ТҮҮЦНҮҮД БАЙДАГ МӨНГӨ ХИЙХ ГЭХЭЭР НЭГЧ ЦЭНЭГЛЭХГҮЙ

Avatar

Зорчигч 2019-08-13 64.119.16.229

Карттай зоригчоос гуйгаад мөнгөө өгөөд хамт зорчиж болно шүү дээ

Avatar

Зочин 2019-08-13 122.201.22.176

Энэ 16 хувь нь жолооч нарын карманд ордог. Үнэгүй яаж явахад гээд жолоочид мөнгөө төлдөг

Avatar

Зочин 2019-08-13 122.201.24.1

Зорчигчдын бараг тал хувь нь картгүйгээр, мөнгөө жолоочид өгчихдөг шүү дээ. Тэгэхээр яаж ашигтай ажиллах юм бэ?!

Avatar

Зочин 2019-08-13 122.201.22.176

Хэдэн жолооч нар баяжсан бус уу. Кондуктор гэж жолоочид мөнгөө өгөх нь олон.

Avatar

Иргэн 2019-08-13 66.181.179.143

Смарт карт нэвтэрснээр нөгөө олон тулайнууд нь байхгүй болсон гээд олон давуу тал бий. Автобусанд бууж суух нь хүртэл цэгцтэй болоод байгаа.

Avatar

Зочин 2019-08-13 202.131.245.243

Элбэгдоржийн үед Ми овогтын ундуй, сундуйгийн л хийсэн ажил биз дээ?

Avatar

Зочин 2019-08-13 66.181.170.2

"Улаанбаатар смарт ХХК"-ны цахим хуудсанд өдөр бүрийн орлого, хуваарилалтын мэдээлэл байгаа боловч орлогын мэдээ тайланг харах боломжгүй гэж бичихийн нэг өгүүлбэр дотор чинь утгын ямар ч авцалдаа алгаа сэтгүүлчээ, орлогоо хуваарилснаа мэдээлсэн байна гэдэг чинь орлогын мэдээ тайланг харж байна гэсэн үг биш үү

Avatar

Зочин 2019-08-13 43.228.129.131

Ийм арчаагүй дампуурсан улс байх гэж, энийг хэн хийсэн бэ?

Avatar

Иргэн 2019-08-13 64.119.16.229

Зөв юм хийсэн харин чам шиг дампуурсан хүмүүс даан ч олон юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж