Навратилова: Ямар азгүй нь Серенаг шүүмжлээд байна вэ!

Хуучирсан мэдээ: 2015.07.17-нд нийтлэгдсэн

Навратилова: Ямар азгүй нь Серенаг шүүмжлээд байна вэ!

Навратилова: Ямар азгүй, бүтэлгүй юмнууд нь Серенаг шүүмжлээд байна вэ!

The New York Times-т “Дэлхийн тэргүүн теннисчин бүсгүйчүүдийн бодол гоо сайхны тухай ойлголтоос зөрж байна” гэж гарчигтай материал нийтлэгдсэн нь теннисний ертөнцөд хэдэн хоногийн турш шуугиан тарилаа. Тус материал Уимблдоны финалд Серена Уильямс тоглохтой зэрэгцэн гарсан бөгөөд 33 настай алдарт тамирчинг эмэгтэй гэхээсээ эрэгтэй гэмээр харагддаг тухай дурссан юм.

carolina01

Тэгвэл теннисний ертөнцийнхөн энэхүү нийтлэлийг эрс эсэргүүцэж, хариуг нь өгсөөр байна. “Их дуулга”-ын 18 удаагийн аварга, алдарт теннисчин Мартина Навратилова энэ талаар “Та бүхэн намайг уучилна биз дээ. Гэхдээ ямар азгүй, бүтэлгүй юмнууд нь Серенагийн бие галбирыг шүүмжлээд байна вэ! Зүгээр л амаа хамхицгаа. Серена бол гялалзсан тамирчин, гайхалтай теннисчин. Ингээд л гүйцээ” гэжээ.

Р.Гэгээ 

ca01

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж