ОХУ: Жингийн илүүдэлтэй хүний тоогоор Курган муж тэргүүлжээ | News.MN

ОХУ: Жингийн илүүдэлтэй хүний тоогоор Курган муж тэргүүлжээ

ОХУ: Жингийн илүүдэлтэй хүний тоогоор Курган муж тэргүүлжээ

ОХУ: Жингийн илүүдэлтэй хүний тоогоор Курган муж тэргүүлжээ

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны 2018 оны мэдээгээр, жингийн илүүдэлтэй хүний тоогоор бүс нутгууд дотроос Курган муж тэргүүлж байгаа ажээ.

"100 мянган хүн амд ногдох жингийн илүүдэлтэй хүний тоогоор Оросын бүс нутаг дотроос Курган муж тэргүүлж байна. Тус мужид 100 мянган хүн тутмын 935,1 нь илүүдэл жинтэй гэсэн үзүүлэлт гарсан. Түүний араас Алтайн хязгаар 867,8, Ульяновск муж 849,7 орж байна" хэмээн Эрүүл мэндийн яамны тайланд дурджээ.

Харин жингийн илүүдэл багатай хүний тоогоор, Якут, Приморье, Белгород муж нэрлэгдсэн байна.

Эрүүл мэндийн яамны мэдээгээр, Орост нийтдээ хоёр сая хүн жингийн илүүдэлтэй байгаагийн 450 мянга нь өнгөрсөн 2018 онд шинээр бүртгэгджээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-13 49.0.212.34

Хөдөлгөөний хомсдол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж