Орост загасчлах шинэ дүрмийг ирэх оноос мөрдөнө | News.MN

Орост загасчлах шинэ дүрмийг ирэх оноос мөрдөнө

Орост загасчлах шинэ дүрмийг ирэх оноос мөрдөнө

Орост загасчлах шинэ дүрмийг ирэх оноос мөрдөнө

Загасчлал болон загас агнуурын шинэ дүрмийг ирэх 2020 оноос мөрдөнө хэмээн ОХУ-ын Загас агнуурын яам мэдээллээ.

Загас агнуурын дэд сайд Василий Соколовын мэдээлснээр, хэд хэдэн өөрчлөлтийг мөрдөх ажээ. Тухайлбал, хувиараа загасчилж байгаа хүмүүс тор ашиглахгүй байх юм. Энэ өөрчлөлт нь загас агнуурын аж ахуй амьдралын гол эх үүсвэр нь болдог Сибирь, Алс Дорнод, Хойд нутгийн иргэдэд хамаарахгүй гэнэ. Гэхдээ загас агнуурын хэмжээ, торны стандартыг Засгийн газраас тогтоож өгнө.

Үүнээс гадна, далайн гүний загас агнуурыг хоригложээ. Мөн загас агнуурын торны борлуулалтад хяналт тавих юм. Тухайлбал, загасчдын “хятад тор” гэж нэрлэдэг торыг борлуулахыг хориглох заалт шинэ дүрэмд тусгагджээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж